동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-ын Гуижоу мужид болсон "Экологийн соёл иргэншил Гуиянийн олон улсын форум-2023"-ын нээлтийн ёслолд оролцлоо2023-07-14

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


    NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-ын Гуижоу мужид болсон "Экологийн соёл иргэншил Гуиянийн олон улсын форум-2023"-ын нээлтийн ёслолд оролцов. “Хүн, байгаль хоёрын зэрэгцэн орших, байгальд ээлтэй нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих” уриан дор зохион байгуулагдаж буй уг форумд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Гуожун, Экваторын Гвинейн дэд ерөнхийлөгч Теодорин Нгема Манже, Малайзын Шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийн сайд Чангриканг зэрэг 42 улсын 3200 орчим төлөөлөгчид оролцов.


    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нээлтийн ёслолын өмнөх өдөр болсон оройн хүлээн авалтад оролцож, Гуижоу мужийн дэд захирагч Жан Жинпин болон гадаад харилцааны мэргэжилтэн Таупин нарт NEAR холбооны талаар танилцуулж, Гуижоу мужийг гишүүнээр элсэхийг хүсэв.  



    Нөгөөтээгүүр "Экологийн соёл иргэншил Гуиянийн олон улсын форум"-нь экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор анх 2009 онд зохион байгуулагдсан БНХАУ-ын цорын ганц өндөр түвшний олон улсын форум юм.