동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга "Ланжоугийн хөрөнгө оруулалт, худалдааны 29 дэх бага хурал"-д оролцлоо2023-07-14

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 대표.jpg  

첨부파일

       

      7 дугаар сарын 5-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Ганьсү мужид болсон үндэсний хэмжээний хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэн болон оройн хүлээн авалтад оролцов.


         Ганьсү мужийн захирагч Хү Чансон                                 Ганьсү мужийн дэд захирагч Чон Шиаубо


      Оройн хүлээн авалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Им, Ганьсү мужийн захирагч Хү Чансон, Ганьсү мужийн нарийн бичгийн дарга Рон Жонхо болон дэд захирагч Чон Шиаубо нартай  уулзаж, NEAR-ийг танилцуулж, Ганьсү мужийг NEAR холбоонд нэгдэхийг хүссэн бөгөөд үүний хариуд Ганьсү мужийн захирагч Хү Чансон NEAR холбооны талаар сайн мэдээлэлтэй байдаг бөгөөд Ганьсү мужийг NEAR холбоонд гишүүнээр элсүүлэх ажилд нааштай хандаж байгаагаа илэрхийлэв. 


        Тяньжин хотын дарга Жан Гун                                     Фүжянь мужийн захирагч Жау Лун


      Түүнчлэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Тяньжин хотын дарга Жан Гун, Фүжянь мужийн захирагч Жау Лун, Ляонин мужийн дэд дарга Жан Сүпин зэрэг дээд албан тушаалтнуудтай оройн хүлээн авалтад хамт оролцож, NEAR-ийг танилцуулахын зэрэгцээ Ганьсү, Тяньжин, Фүжянь мужуудыг NEAR холбоонд нэгдэхийг уриалав. 


Ганьсү мужийн гадаад харилцааны хэлтсийн дарга Жан Баожүн


   Оройн хүлээн авалтын дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Им Ганьсү мужийн гадаад харилцааны хэлтсийн дарга Жан Баожүнтэй уулзаж, Ганьсү мужийн захирагч Хү Чансоны NEAR холбоонд гишүүнээр элсэх үйл ажиллагаанд нааштай хариу өгсөн талаар дурдав. Ганьсү мужийн гадаад харилцааны хэлтсийн дарга Жан Баожүн тус мужийн эдийн засаг, соёл, гадаад харилцааны талаар танилцуулаад, энэ оны 10-р сард Үльсан хотод болох NEAR-ийн 14-р Бүгд хурлаар Ганьсү мужийг NEAR холбоонд гишүүнээр элсүүлэх ажлыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв.