동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга БНСУ-аас БНХАУ-ын Шиан хотод суугаа Ерөнхий консулын газарт зочиллоо2023-07-12

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 111.jpg  

첨부파일

      Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 7-р сарын 4-ний өдөр Шааньси мужийн Гадаад харилцааны албанд зочлохын зэрэгцээ БНСУ-аас Шиан хотод суугаа Ерөнхий консулын газарт айлчилж,   Дэд консул /ерөнхий консулын үүргийг орлогч/  Жон Гуан Сүтэй уулзаж, Зүүн хойд Азийн сүүлийн үеийн нөхцөл байдал, орон нутгуудын хоорондын хамтын ажиллагааны асуудал, Шиан дахь Ерөнхий консулын газрын тойрогт байдаг Ниншя, Шааньси, Ганьсү зэрэг мужуудын NEAR-ийн үйл ажиллагаанд оролцох чиг үүргийн талаар танилцуулав.

      Түүнчлэн, ажиглагч орон нутаг болох Ганьсү мужийг NEAR-ийн гишүүн орон нутгаар элсүүлэх ажилд дэмжлэг хүсэв.


    Дэд консул Жон Гуан Сү хариуд нь БНХАУ-д NEAR холбооны талаарх ойлголт нэлээд өндөр байгаа бөгөөд Зүүн хойд Азийн орон нутгуудын хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байна гэв.