동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хэнан, Шааньси мужийн төлөөллүүдтэй уулзав2023-07-12

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 11.jpg  

첨부파일


    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 7-р сарын 3, 4-нд Хэнан мужийн Жонжоү хот, Шааньси мужийн Шиан хотод тус тус айлчилж, Хэнан мужийн Гадаад харилцааны газрын дарга Лян Жэй, Шааньси мужийн Гадаад харилцааны газрын дарга Яау Хунжуан нартай уулзаж, хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. 

    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин хэлэхдээ, өрсөлдөөн ширүүсэж байгаа Зүүн хойд Азийн өнөөгийн нөхцөл байдалд орон нутгууд болон хувийн хэвшлийнхэн гол үүрэг  гүйцэтгэж, Хэнан болон Шааньси мужуудыг NEAR холбоогоор дамжуулан Зүүн хойд Азийн орон нутгууд, тэр дундаа БНСУ-тай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргахыг хүсэв.

    Түүнчлэн, энэ оны 10-р сард Үльсан хотод болох NEAR-ийн 14-р Бүгд хуралд Хэнан болон Шааньси мужуудын удирдлагуудыг оролцохыг хүсэв.

    Үүний хариуд Хэнан мужийн Гадаад харилцааны газрын дарга Лян Жэй, Шааньси мужийн Гадаад харилцааны газрын дарга Яау Хунжуан нар NEAR холбооны үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд цаашид зохион байгуулах арга хэмжээнд идэвхтэй оролцож, NEAR-ийн 14-р Бүгд хуралд оролцоно гэдгээ илэрхийлэв.

[Хэнан муж]


[Шааньси муж]

    Уулзалтад Хэнан мужийн гадаад худалдаа хариуцсан орлогч дарга Ли Бинбинг, гадаад худалдааны менежер Лю Бао нарын 3 хүн, Шааньси мужийн Банхүйн дуу хоолойны найрамдлын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга болон тус нийгэмлэгийн орлогч дарга Хаожи нарын 2 хүн, NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас  Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн багийн ахлагч Жу Сон Хуа нарын 3 хүн оролцов.