동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол, Орос, Японы орон нутгуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2023-07-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일

6 сарын 29-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR 2023-Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хуралд оролцсон Монгол, Орос, Японы 9 орон нутгийн төлөөлөгчдийг улс бүрээр нь тусгайлан хүлээн авч уулзав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар зэрэг 5 аймгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монгол улсын орон нутгууд NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлээд энэ жил болох NEAR-ийн Бүгд хурал зэрэг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хүсэв.

Хариуд нь Монгол улсын орон нутгуудын төлөөлөгчид NEAR-ийн үйл ажиллагаанд чухал ач холбогдол өгдөг бөгөөд цаашид үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болно гэв. 

        

NEAR Холбоог сурталчлах хүндэт элч Сүми Тошиюуки NEAR Холбоо харилцааны олон сайхан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч үүнийгээ олон нийтэд сурталчлан таниулах тал дээр дутмаг байгааг дурдахын зэрэгцээ сүлжээ холбоог байгуулах нь чухал гэдгийг онцлов.


Төгсгөлд нь Им дарга ОХУ-ын Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжил, Аж үйлдвэрийн яамны хэлтсийн дарга Анна Раманыг хүлээн авч уулзахдаа сүүлийн үеийн олон улсын байдалд үнэлэлт дүгнэлт өгч, бүс нутгийн найрамдал, хамтын ажиллагааг тууштай өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатайг онцлов.

Хариуд нь Раман дарга Эрхүү муж NEAR-ийн 11 дэх удаагийн тэргүүлэгч орон нутаг байсны хувьд тус Холбооны үйл ажиллагаанд үргэлж идэвхтэй оролцдог гэдгийг онцлоод гишүүн орон нутгууд олон улсын хэмжээнд бодит харилцааг явуулахад төрөл бүрийн арга зам эрэлхийлэх шаардлагатай байгааг дурдав.