동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны 13-р Бүгд хуралд гишүүн орон нутгууд өргөнөөр оролцлоо.2021-08-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 총회 전경.JPG  

첨부파일

8 сарын 10-ны өдөр Пухан хотын “Поско” олон улсын төвд “NEAR Холбооны 13-р Бүгд хурал “Хамтдаа туулсан 25 жил, цаашдын Зүүн хойд Азийн ирээдүй” хэмээх сэдвээр онлайн хэлбэрээр болж өнгөрлөө. Хуралд Хойд Солонгосоос бусад буюу 5 улсын 70 гишүүн орон нутаг болон Холбооны сурвалжлагч гишүүн орон нутаг болох Вьетнам улсын Хошимин хот зэрэг нийт 73 гишүүн орон нутгийн 240 гаруй төлөөлөгч оролцов.


Энэ удаагийн Бүгд хурал ‘COVID-19’ цар тахлаас шалтгаалан 1 жил хойшилсон бөгөөд онлайн хурлын онцлогийг харгалзан Холбооны Хэрэг эрхлэх газар байршиж буй БНСУ-ы Пухан хотноо зохион байгуулах болсон юм.


Бүгд хурлыг нээж Холбооны тэргүүлэгч орон нутаг болох ОХУ-ын Сахагийн БНУ-ын Ерөнхий сайд Тарасенко Андрей мэндчилгээ дэвшүүлж, дараагаар нь Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү, НҮБ-ын Нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газрын дарга Мичигами Хисаши нар оролцож баяр хүргэж үг хэлэв.


Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү баяр хүргэж үг хэлэхдээ “Дэлхий дахинд ‘COVID-19’-ийн нөхцөл байдлыг даван туулж буй байдалд уур амьсгал, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг нийтлэг асуудлыг шийдвэрлэхийн тулд гишүүн орон нутаг хооронд харилцан ойлголцол, бодит хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж өргөжүүлэх нь чухал бөгөөд NEAR Холбоо олон талт хамтын ажиллагааг манлайлж хамтдаа оршин тогтнож хөгжин цэцэглэх Зүүн хойд Азийг бүтээхэд гол хөдөлгөгч хүч нь болно гэдэгт найдаж байна” гэв.


Видеогоор баярын үг илгээсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн NEAR Холбоо байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг хүргээд “Тус Холбоо Зүүн хойд Азийн орон нутгууд хооронд үлгэр жишээч олон талт харилцааны талбар болон хөгжиж байгааг үнэлээд нийт гишүүн орон нутаг эвлэлдэн нэгдэж Зүүн хойд Азийн орон нутгуудад НҮБ-ын дайтай чухал үүрэг гүйцэтгэхэд хүчээ нэгтгэх хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэв.


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ хурлыг нээж үг хэлэхдээ тус Холбоо байгуулагдсан үзэл санааг эргэн харахад NEAR-ийн зорилго нь Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагууд НҮБ шиг байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэж, гишүүн орон нутгуудын олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрыг идэвхтэй ашиглаж байхыг хүсэв.



Хурлын 1-р хэсэгт Үльсан хот Холбооны дараагийн тэргүүлэгчид нэр дэвшүүлэх санал болон БНХАУ-ын Ляонин муж 79 дэх гишүүн орон нутаг болж, элсэх хүсэлт санал тавьсныг гишүүн орон нутгууд санал нэгтэйгээр дэмжив.


NEAR Холбооны 14 дөх удаагийн тэргүүлэгч болсон Үльсан хотын захирагч Сун Чоль Ху “Гишүүн орон нутгууд Үльсан хотод итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлье” гээд ‘COVID-19’дуусгавар болж Үльсан хотод NEAR-ийн гишүүн орон нутгууд цуглаж Зүүн хойд Азийг хамтаар хөгжүүлэхийн тулд санал бодлоо хуваалцахыг хүсэж байна” гэв. Гишүүнээр элссэн БНХАУ-ын Ляонин мужийн захирагч Лью Нин “Энэ удаагийн NEAR Холбоонд гишүүнээр элсэж Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд оролцох завшаан олдсонд баяртай байна” гэв.


Бүгд хурлын 2-р хэсэгт ОХУ-ын Сахагийн БНУ Ажлын хэсгийн хорооны 12-р хурал болон Биеийн тамирын хорооны хурал зохион байгуулсан талаар тайлан тавьсан бөгөөд БНХАУ-ын Шаньдун муж Далай загасны аж үйлдвэрийн хорооны үйл ажиллагаа, Япон улсын Хёго муж Гамшгаас сэргийлэх хорооны үйл ажиллагаа, Шиманэ муж Боловсрол, соёлын харилцааны хорооны үйл ажиллагаа, Гёнсанбүг муж Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны үйл ажиллагааг тус тус тайлагнаж, дараагийн хурлын төлөвлөгөөг танилцуулав.


 Мөн БНХАУ-ын Хэнан муж, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО, Хубэй муж, БНСУ-ын Сэжун хот, Жолланам муж, Жэжү муж, Монгол улсын Өвөрхангай аймаг, Увс аймаг, ОХУ-ын Камчатк хязгаарын төлөөлөл илтгэл тавив. Дараагаар нь 13-р Бүгд хурлын тунхгийг зарласнаар хурлын хаалтын ажиллагаа болов.