동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ NEAR Холбооны дараагийн тэргүүлэгч орон нутагт айлчлав.2021-07-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진 (2).jpg  

첨부파일

7 сарын 15-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид тус Холбооны дараагийн тэргүүлэгч орон нутаг болох хүсэлтэй Үльсан хотын захиргаанд айлчилж, хотын захирагч Сун Чоль Ху, Олон улсын харилцааны элч төлөөлөгч Жу Жэ Чоль нартай уулзав.


Ким дарга Холбооны Хэрэг эрхлэх газар болон тэргүүлэгч орон нутгийн уялдаа холбоо, үүрэг, цаашид болох олон улсын арга хэмжээ зэргийн талаар тайлбарлав. Хариуд нь Үльсан хотын захирагч Сун Чоль Ху цаашид тус хот Холбооны тэргүүлэгч орон нутаг болоход тусалж дэмжихийг хүсээд NEAR-ын гишүүн оронх нутгуудтай харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө хичээж ажиллана гэдгээ илэрхийлэв.