동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны газар(TCS)- т айлчлав.2021-06-18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념촬영.jpg  

첨부파일

6 сарын 17-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ БНСУ-ын Сөүл хотод орших Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны газар(TCS)-т айлчилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Мичигами Хисаши, орлогч дарга Ган Ду Ху зэрэг албаны хүмүүстэй уулзан NEAR-TCS хоорондын хамтын ажиллагааны арга зам ын талаар санал бодол солилцов.

Ким дарга Европын нутгийн удирдлагын байгууллагуудын Холбоо(AER) ба Европын Холбоотой нягт хамтарч ажилладаг талаар тайлбарлаад Зүүн хойд Азийн бүсэд төр засаг хоорондын хамтын ажиллагааг хариуцан ажилладаг TCS ба орон нутгийн удирдлагын байгууллагууд хооронд гүүрний үүрэг гүйцэтгэдэг NEAR хамтарч ажиллахад харилцан үр ашигтай тул хамтын ажиллагааны талаар санал тавив.

Хариуд нь Мичигами дарга улс төрийн нөхцөл байдлаас хамааралтай TCS-тэй харьцуулахад NEAR Холбоо нь харилцааны хувьд уян хатан гэж үзсэн бол Ган даргын хувьд TCS нь Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ч тухайн төсөл хөтөлбөрөөс шалтгаалан Зүүн хойд Азийн бусад улсуудыг оролцуулах боломжийг нээсэн бөгөөд цаашид хамтарч ажиллах талаар судална гэдгээ илэрхийлэв.