동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНХАУ-ын Шаньси мужийн даргын албан тушаалд Лан Фоань томилогдов.2021-06-14

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 란포안 성장.jpg  

첨부파일

Өнгөрсөн 6 сарын 4-ний өдөр Шаньси мужийн даргын албан тушаалд Хайнан мужийн Намын Байнгын Хорооны гишүүн асан Лан Фоань томилогдов.

Тэрээр 2016 онд Гуандун мужийн даргын орлогч, 2017 онд Хайнань мужийн Намын Байнгын хорооны гишүүн, Сахилгын хяналтын хорооны Нарийн бичгийн  даргаар ажиллаж байсны хувьд тус орон нутгуудын нийгмийн хөгжилд үнэтэй хувь  нэмэр оруулсан гэж үнэлэгдэж байна.

Шаньси муж 2016 оноос NEAR-ын гишүүнээр элссэнээс хойш тус Холбооноос   зохион байгуулдаг төрөл бүрийн олон улсын арга хэмжээнд оролцож, 2018 онд    Эрчим хүч, Уур амьсгалын өөрчлөлтийн хороог байгуулан гишүүн орон   нутгуудын харилцааг идэвхжүүлэхэд том хувь нэмэр оруулж ирсэн билээ.

6 сарын 12-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Лан Фоань даргад баярын захидал илгээж энэ жил болох NEAR-ын 13-р Бүгд хуралд оролцох болон Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд идэвхтэй оролцож, дэмжиж ажиллахыг хүсэв.