동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

ЗХАНЗХ(NEAR)-ны 5 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ ажлаа хүлээж авав.2019-05-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A0601.JPG  

첨부파일


 

ЗХАНЗХ(NEAR)-ны 5 дахь Ерөнхий нарийн бичгийн даргын албыг Ким Уг Чэ хаших боллоо. 5 сарын 13-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүлээж авах ёслолын ажиллагаа болов.

Ким дарга ажлаа хүлээж авахдаа “Тус Холбоо нь Зүүн хойд Азийн бүсийн орнуудын Засгийн газар хооронд улс төр, дипломат харилцааны хувьд бэрхшээлтэй тулгардаг ч Холбоо байгуулагдсан цагаас хойш орон нутгийн захиргаадын харилцааг тууштай хөгжүүлж ирсэн бөгөөд цаашид ч үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлж, улс төрийн тогтолцоо, үзэл санаанаас тусдаа Зүүн Азийн хамтын нийгэмлэгийг бий болгохыг зорино” гэв.

Түүний намтраас дурдахад Солонгосын цэргийн академийн 38 дахь удаагийн төгсөгч бөгөөд Япон улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд 1·2-р нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байснаас гадна Фүкүока муж дахь БНСУ-ын 17 дахь Ерөнхий консулын албыг хашсан буюу нийт 36 жил төрийн албанд зүгтгэсний дараа тэтгэвэртээ гарсан юм. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашихаас өмнө Ёнсэй их сургуулийн Олон улсын боловсролын хүрээлэнд зочин багшаар ажиллаж байжээ.