동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооноос сурагчдын дунд зохион байгуулдаг гар зургийн уралдааны дүн мэдээг тайлагнаж шагналыг гардууллаа2018-12-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 최우수상-시베리아의 전설-튜리나 마르가리타.jpg  

첨부파일


NEAR-ын ХЭГ-аас 2018 оны “NEAR-ын гишүүн орон нутгийн сурагчдын дунд зохион байгуулдаг гар зургийн уралдаан ”-ыг амжилттай зохион байгуулж 12-р сарын 17-ны өдөр шагналаа гардууллаа. Энэ жил тус уралдаанд Хятад(51), Япон(2), Солонгос(21), Монгол(22), Орос(34) нийт 130 оролцогч бүтээлээ ирүүлснээс ОХУ-ын Томск мужийн Хүүхдийн урлагийн сургуулийн сурагч Тюрина Маргаритагийн “Сибирийн домог” бүтээл тэргүүн байрыг эзэлсэн бол Хятад улсын Ниншягийн хотон үндэстний ӨЗО, Солонгос улсын Чүнчонбүг муж, Монгол улсын Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Сахагийн БНУ-аас оролцсон оролцогчдын бүтээлүүд дэд байр эзэлсэн бөгөөд 15 сурагч тусгай байрын шагнал хүртлээ.


12-р сарын 17-ны өдөр NEAR-ын Хэрэг Эрхлэх Газарт зохион байгуулагдсан шагнал гардуулах ёслолын ажиллагаанд дэд байрын шагналт Чүнчонбүг мужийн Глобал төрөлжсөн сургуулийн сурагч Пинг Сү Бин, тусгай байрын шагналт Жон Мин Жи, Гёнсанбүг мужийн Гёнжү хотын Гын Хуа охидын ахлах сургуулийн сурагч Ли Га Ын эцэг эхийн хамт оролцлоо. Хэрэг Эрхлэх Газар нь тэргүүн байрын шагналт бүтээлийг шинэ жилийн мэндчилгээнд ашиглах бөгөөд байр эзэлсэн бүх бүтээлийг NEAR-ын арга хэмжээнүүд дээр үзэсгэлэн болгон гаргаж олон нийтэд түгээн зургаар дамжуулан Зүүн Хойд Азийн орон нутгууд бие биенийхээ соёлтой танилцаж болох боломжийг бүрдүүлнэ.