동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

ЗХАНЗХ-ны Хэрэг Эрхлэх Газар “Зүүн Хойд Азийн CEO Эдийн засгийн хамтын ажиллагааны форум-2018” арга хэмжээнд хамтран зохион байгуулагчаар оролцлоо2018-07-31

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1033436_314252_4713[1].jpg  

첨부파일

ЗХАНЗХ-ны Хэрэг Эрхлэх Газар 2018 оны 7-р сарын 28-ны өдөр Гёнсанбүг муж, Пухан хоттой хамтран зохион байгуулдаг “Зүүн Хойд Азийн CEO Эдийн засгийн хамтын ажиллагааны форум-2018” арга хэмжээг хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн форум нь Зүүн Хойд Азийн бүсийн олон улсын улс төрийн байдлын өөрчлөлтийг дагасан Зүүн Хойд Азийн бүс нутгийн засгийн газар хоорондын хамтын ажиллагааны арга замыг хэлэлцэх зорилготой зохион байгуулагдлаа.



Пухан хотын “Поско олон улсын хурлын танхим”-д зохион байгуулагдсан энэ удаагийн арга хэмжээг тус хотын захирагч Ли Ган Дог нээж үг хэлсэн ба Гёнсанбүг мужийн Эдийн засаг хариуцсан орлогч дарга Ким Сүн Гён тэргүүтэй олон хүмүүс үг хэллээ. Эв нэгдлийн яамны сайд Ли Жун Сог “Умардын эдийн засгийн эрин үе Зүүн тэнгисийн ирээдүй” сэдвээр илтгэл тавив.



Эхний хэсэгт БНСУ-ын Пухан хот, Хятад улсын Хүнчүн хот, Япон улсын Майцрү хот, ОХУ-ын Владивосток хот, Монгол улсын Дорнод аймаг зэрэг аймаг, хотын засаг дарга нар илтгэл уншлаа. ЗХАНЗХ-ны гишүүн орон нутаг болох Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн “Монголын зүүн бүсийн интегралчлалын хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавьсан.



2-р хэсэгт мэргэжилтнүүдийн илтгэл тавигдсан ба хэлэлцүүлгийн үеэр Солонгосын умардын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны Солонгос, Хятад, ОХУ-ын төлөөлөгч мэргэжилтнүүдээс бүрдсэн 9 хүн оролцлоо. Мэргэжилтнүүдийн хэлэлцүүлгийг ЗХАНЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён удирдан явууллаа.