동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Япон улсын Сэндай хот дахь БНСУ-ын Ерөнхий Консулын газрын Ерөнхий Консул асан Ян Гэ Хуа лекц тавив.2018-05-31

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0531.JPG  

첨부파일

 
5 дугаар сарын 30-ны өдөр Сэндай хот дахь БНСУ-ын Ерөнхий Консулын газрын Ерөнхий Консул асан Ян Гэ Хуа ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газрын урилгаар ирж “ ЗХАНЗХ ба Япон улсын зүүн хойд бүсийн 6 муж хооронд харилцааг өргөжүүлэх арга зам” сэдвээр лекц тавив. Тэрээр Японы зүүн хойд хэсэгт орших 6 мужийн талаар танилцуулаад цаашид ЗХАНЗХ тэдгээр мужуудтай бодит харилцаа тогтоох тодорхой арга замыг санал болгов.


 
Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён түүний саналд талархал илэрхийлээд, цаашид ЗХАНЗХ-ны гишүүн орон нутгууд Япон улсын орон нутгуудтай харилцааг өргөжүүлэхэд түүнээс зөвлөгөө авч байхыг хүсэв. Ерөнхий консул асан Ян Гэ Хуа нь 4 жил 6 сарын хугацаанд Токио хот дахь БНСУ-ын Элчин сайдын яам, Хирошима хот дахь БНСУ-ын Ерөнхий консулын газар, түүнчлэн Японы зүүн хойд хэсгийн 6 мужийг хамрах Сэндай хот дахь БНСУ-ын Ерөнхий консулын газарт тус тус ажиллаж байсан бөгөөд нийт 11 жилийн турш Япон улсад ажиллаж амьдарч байхдаа Япон, Солонгосын нөхөрлөлийн харилцааг нэмэгдүүлэхэд их хувь нэмэр оруулсан гэж үнэлэгддэг Солонгосын дипломатч эмэгтэй юм.