동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

18 дахь удаагийн Солонгос-Оросын Алс Дорнодын форумд оролцов.2018-05-28 14:42:54

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0516.jpg  

첨부파일

 
5 дугаар сарын 16-ны өдөр тус газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Сон Мин, Олон улс, хамтын ажиллагааны багийн ахлагч Чэ Жү Хва нар ОХУ-ын Владивосток хотноо болсон 8 дахь удаагийн Солонгос-Оросын Алс Дорнодын форумд оролцов. Энэхүү форумын зорилго нь Солонгос-Оросын Алс Дорнодын бүсийн бодит хамтын ажиллагаа : Шинэ боломж ба сорилт хэм ээх сэдвээр болсон 3 дахь удаагийн Дорнын эдийн засгийн форум болон Солонгос-Оросын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэн тохиролцсон зүйлсийг бодитоор хэрэгжүүлэх арга зам, хамтын ажиллагааны боломж бололцоог эрэлхийлэх юм. Энэ удаагийн форумыг Солонгосын Далайн хөгжлийн институт(KMI), Владивосток хот дахь БНСУ-ын Ерөнхий Консулын газраас хамтран зохион байгуулав..
 


Форумын нээлтийн ажиллагааны дараа “Алс Дорнодыг хөгжүүлэх”, “Далайн аж үйлдвэр, “Загас агнуурын усан онгоц барих”, “Хойд туйлын маршрут ба тээвэр ложистик”, “Эрчим хүч” гэсэн 4 ангиллаар хэлэлцүүлэг болсон. Энэхүү арга хэмжээнд Солонгосын талаас Умардын Эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл, Улсын газар нутгийн институт, Эрчим хүчний эдийн засгийн институт зэрэг байгууллагууд болон Сэвон Марс, CJ Дэхан Тун-Үн зэрэг хувийн хэвшлийн төлөөлөл, Оросын талаас Алс Дорнодын Хөгжлийн яам, Приморийн хязгаарын захиргаа, Алс Дорнодын Хөгжлийн сан, Адмирал Невелскийн нэрэмжит Үндэсний тэнгисийн их сургууль болон хувийн хэвшлийн 250 гаруй хүн оролцлоо. Өмнөх жилтэй харьцуулахад энэ жил Оросын талаас хүмүүс их хүмүүс оролцсон бөгөөд сүүлийн үед Хойд Өмнөд Солонгосын харилцаа сайжирч, Умардын шинэ бодлогыг явуулж буйтай холбогдуулан ихэд сонирхох болж байна гэж үзэж байна.