동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар Гишүүн орон нутгийн сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны MOU санамж бичиг байгуулах арга хэмжээнд оролцов.2018-05-18 11:27:05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0515_1.JPG  

첨부파일
NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар 2018 оны 5-р сарын 15-ны (Мягмар) өдөр Гёнсанбүг мужийн захиргаан дээр зохион байгуулагдсан Монгол улсын нийслэл Улаанбаатар хот ба Солонгос улсын Гёнсанбүг муж хооронд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцлоо. NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар нь цаашид тус 2 гишүүн байгууллагын хооронд гүүр болж ажиллах болно.


Энэ удаагийн санамж бичигт Гёнсанбүг мужийн засаг дарга Ким Гуан Юун, Улаанбаатар хотын засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Солонгосын эрчим хүчний аж үйлдвэрийн цогцолборын Тэгү-Гёнсанбүг мужийн бүсийг хариуцсан дэд дарга Пак Бён Чүн, NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён нар гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар Гёнсанбүг муж нь Улаанбаатар хотын сэргээгдэх эрчим хүчний салбарт тогтмол харилцаатай болох бөгөөд технологийн сургалт, агаарын бохирдол ихтэй Улаанбаатар хотын 10 өрхөд сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжийг үнэгүй суурилуулах болно.