동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг Эрхлэх газар Амурын байгаль хамгаалах төвд зочиллоо.2018-04-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1523607011054.jpeg  

첨부파일

 

 

4 дүгээр сарын 13-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Хабаровск хотын “Амур байгаль хамгаалах төв”-д зочилж тус төвийн хэрэгжүүлдэг байгаль хамгаалах арга хэмжээний талаарх товч танилцуулгыг сонсон Андронов Владимир захирал болон холбогдох албаны хүмүүстэй энэ оны 5-р сарын 23-24-нд Хятад улсын Шаанси мужийн Ханжүн хотын Ян Хёнд зохион байгуулагдах Наран билүүс шувууны 1-р форумд оролцох талаар зөвлөлдлөө.



Захирал Андронов олон жилийн турш өрөвтас шувууг хамгаалах наран билүүс шувууг үржүүлэх талаар хичээж ажиллаж ирсэн бөгөөд өнөөг хүртэл ОХУ-д наран билүүс шувууг үржүүлж чадахгүй байгаа ч цаашид үржүүлэх ажлыг бодитой болгох талаар хичээнгүйлэн ажиллахаа мэдэгдээд тус форумд оролцож илтгэл тавих хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 



ОХУ-д наран билүүс шувууг үржүүлэхгүй байгаа хэдий ч Амур байгаль хамгаалах төв нь цаашдын хүсэл мөрөөдлөө шингээн наран билүүс шувууг логогоо болгон ашигладаг байна. Наран билүүс шувуу нь Зүүн Хойд Азийн нутагт нутагладаг байсан ба ихэнх нь устаж үгүй болон одоогоор Хятад улсын Шаанси мужийн Ян Хёнд цөөхөн тоогоор байгаа учир Хятадын засгийн газар 1999 оноос хойш өнөөг хүртэл Японд 5, БНСУ-д 4 шувуу хандивлан үржүүлж байгаа бөгөөд Солонгос-Хятад-Япон улсын найрамдлын билэгдэл болсон ховор шувуу юм.