동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар Хойд бүс нүтгийн хамтын ажиллагаа, ложистикийн зах зээлийн хэтийн төлөв сэдэвт семинарт оролцов.2018-04-17 16:23:01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1523579516746.jpeg  

첨부파일

4 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газрын Төлөвлөлт Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Гвон Тэ Нам, мэргэжилтэн нар Сөүл хотноо Солонгосын Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулагдсан “Хойд бүс нутгийн хамтын ажиллагаа, ложистикийн зах зээлийн хэтийн төлөв” сэдэвт семинарт оролцлоо. 2 жил тутамд болдог тус семинарт хойд бүс нутгийн ложистикийн зах зээлийн өсөлт ба ашиглалтын төлөв, Оросын ложистикийн өнөөгийн байдал болон зах зээлийг өргөжүүлэх жишээ, Монголын ложистикийн зах зээлийн өнөөгийн байдал болон зах зээлийг өргөжүүлэх төлөв, Евразийн ачаа тээврийн систем, Дундад Азийн ложистикийн зах зээлийн өнөөгийн байдал болон зах зээлийг өргөжүүлэх жишээ, блок сүлжээг ашигласан ложистикийн шинэчлэл хийсэн зэрэг илтгэлүүд болон хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газраас энэ удаагийн хуралд оролцсоноор энэ онд зохион байгуулагдах ложистикийн хорооны анхдугаар хурлыг зохион байгуулахад хэрэгтэй олон мэдээллийг олж авсан төдийгүй холбогдох мэргэжлийн хүмүүстэй санал бодлоо солилцсон арга хэмжээ боллоо.