동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Монгол улсад ажлын айлчлал хийв.2018-04-05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0329_2.JPG  

첨부파일

2018 оны 3 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар болон Монгол улсын 21 аймгийн Засаг дарга нартай уулзалт хийх зорилгоор Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Улаанбаатар хотод айлчлав.

3 сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнд бараалхав. Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён NEAR Холбооны талаар танилцуулсан бөгөөд энэ жил болох тус Холбооны Бүгд хурал, Монгол улсын 21 аймгийн Засаг дарга нартай хийдэг тогтмол уулзалт зэрэг төлөвлөгдсөн ажлын талаар товч мэдээлэл өгөв. Хариуд нь У.Бямбасүрэн дарга NEAR Холбооноос зохион байгуулж буй Зүүн хойд Азийн нутгийн удирдлагын байгууллагуудын харилцааг дэмжихийн зэрэгцээ цаашид Монгол улсын нутгийн удирдлагууд NEAR Холбооны арга хэмжээнд оролцоход Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс ч уялдаатай байж дэмжиж ажиллана гэв.




3 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуульд зочлон 2017 онд БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо болсон NEAR-Олон улсын форумд илтгэл тавьж оролцсон тус сургуулийн багш И.Базаррагчаатай уулзан цаашид ч NEAR Холбоотой хамтарч ажиллахыг хүсэв. 3 дугаар сарын 30-ны өдөр ШУА-ийн ОУХХ-ийн захирал Ж.Баясахтай уулзан өдрийн зоог барихдаа Зүүн хойд Азийн байдлын талаар санал бодол солилцсоны дараа түүнийг NEAR-Олон улсын форумд илтгэгчээр оролцохыг хүсэв.
3 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуульд зочлон 2017 онд БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо болсон NEAR-Олон улсын форумд илтгэл тавьж оролцсон тус сургуулийн багш И.Базаррагчаатай уулзан цаашид ч NEAR Холбоотой хамтарч ажиллахыг хүсэв.



3 дугаар сарын 30-ны өдөр ШУА-ийн ОУХХ-ийн захирал Ж.Баясахтай уулзан өдрийн зоог барихдаа Зүүн хойд Азийн байдлын талаар санал бодол солилцсоны дараа түүнийг NEAR-Олон улсын форумд илтгэгчээр оролцохыг хүсэв.