동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын ажилтан БНХАУ-ын Хүнчүн хотын олон улсын боловсон хүчний харилцааны төслийн багийн үйл ажиллагаатай танилцав.2018-04-05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0329_1.png  

첨부파일

3 дугаар сарын 29-ний өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт БНХАУ-ын гишүүн орон нутгуудыг төлөөлөн ажиллаж буй ажилтан Ү Мю Мю Хүнчүн хотноо айлчилж, Хүнчүн хотын олон улсын боловсон хүчний харилцааны төслийн багтай уулзаж, NEAR Холбооны Боловсон хүчний харилцааны хорооны 1-р хурал зохион байгуулах талаар ярилцав. Уулзалтаар Хүнчүн хотын төслийн баг форум хэлбэрээр зохион байгуулагдах Боловсон хүчний харилцааны хорооны хурлын сэдвийн дагуу илтгэл тавих илтгэгчдийг бүрдүүлэхэд болон NEAR Холбооны вэбсайтад Хүнчүн хотын видео танилцуулга, Олон улсын боловсон хүчний харилцааны форумын мэдээллийг тавихыг NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт хүсэв. Хүнчүн хотын Олон улсын боловсон хүчний харилцааны төслийн баг нь Хүнчүн хотын олон улсын арга хэмжээ хариуцсан 12 мэргэжилтнээс бүрдэх бөгөөд долоо хоног бүрийн лхагва, пүрэв, баасан гаригуудад Хүнчүн хотын Хөдөлмөрийн газрын Гадаад харилцааны хэлтэст хурал зохион байгуулдаг аж.

.