동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Гамшгаас сэргийлэх хорооны 16-р хурал болж өнгөрлөө.2018-03-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0313 3.jpg  

첨부파일


3 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд Япон улсын Хёго мужид NEAR Холбооны Гамшгаас сэргийлэх хорооны 16-р хурал болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралд Монгол, Орос, Хятад, Солонгос, Япон 5 улсын 15 орон нутгаас 28 хүн оролцов. NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас орлогч дарга Пак Чан Сү тэргүүтэй 4 хүн оролцов. Гамшгаас сэргийлэх хороог Хёго муж 2002 онд байгуулан зохицуулагчаар ажиллаж байна.


 

Хурлаар Хёго мужийн гамшгийн аюулаас сэргийлэх чиглэлийн мэдээллийн систем болох “Гамшгийн аюулаас сэргийлэх Финикс систем”-ийг танилцуулсан бөгөөд хуралд оролцогчид “Хүн ба Гамшгийн аюулаас сэргийлэх ирээдүй” төв, Гамшгийн аюулаас сэргийлэх нэгдсэн парк “Мики” зэрэг холбогдох байгууламжуудаар явж танилцсан. Гамшгаас сэргийлэх хороо нь NEAR Холбооны тогтмол, бодит үр дүнтэй үйл ажиллагаатай хорооны нэг бөгөөд гамшиг, онцгой байдлын чиглэлийн боловсон хүчний чадварыг бэхжүүлэх, Зүүн хойд Азийн гамшгаас үүдэх хохирлыг багасгахад хувь нэмэр оруулах зорилготой.