동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Япон улсын Хёго мужийн захиргааны Олон улсын газрын дарга Мицугүчи тэргүүтэй төлөөлөгчид ЗХАНХ-ны Хэрэг эрхлэх газарт айлчлав.2018-01-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0118_1.JPG  

첨부파일

1 дүгээр сарын 18-ны өдөр ЗХАНХ-ны Хэрэг эрхлэх газарт айлчилсан Япон улсын Хёго мужийн захиргааны Олон улсын газрын дарга Мицугүчи тэргүүтэй төлөөлөгчдийг Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён хүлээн авч уулзав.
Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тус Холбоо өнөөг хүртэл хөгжихөд Хёго муж идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирсэн хийгээд ялангуяа Хёго мужаас зохицуулагчаар ажилладаг Гамшгаас сэргийлэх хорооны үйл ажиллагааг гишүүн орон нутгууд өндрөөр үнэлж буйг дурдав. Түүнчлэн энэ жил Холбооны харьяа Тээвэр, ложистикийн хороо, Олон улсын боловсон хүчний хороо зэрэг шинэ хороод үйл ажиллагаа явуулах тул тусалж дэмжихийг хүсэв.
Хариуд нь Мицугүчи дарга “Хёго муж Кобэ боомтод түшиглэсэн глобал хотын хувьд тээвэр ложистик, боловсон хүчин, гамшгаас сэргийлэх чиглэлийн харилцааг тус Холбоогоор дамжуулан идэвхтэй өрнүүлэх болно” гэв.