동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр БНХАУ-ын Тай Ан хотноо илтгэл тавилаа2006-10-12

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр БНХАУ-ын Тай Ан хотноо илтгэл тавилаа
 БНХАУ-ын Шаньдун мужийн Тай Ан хотноо дэлхийн бага дунд хотуудын хөгжлийн асуудлаар олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт болсон аж. Уг чуулга уулзалт нь дэлхийн хотууд хөгжлийн замаа хамтдаа сонгож, бие биенээ дэмжих зорилгоор зохиогдсон бөгөөд Америк, Австрали, Орос, Солонгос, Mongol, Итали, Бразил, Герман, Япон, Энэтхэг зэрэг орны нийт 23 хотын төлөөлөгч оролцсон байна.
    Хүн амын тоо, хөгжлийн статистик үзүүлэлтээрээ дэлхийн дунд хотуудын тоонд орох Улаанбаатар хотоо төлөөлж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр, зарим төлөөлөгчдын хамт оролцсон юм. Уг уулзалтын үеэр нийт хотуудын төлөөлөгчид 30 гаруй илтгэлийг өөр өөрсдийн хотуудын өнөөгийн байдалд тулгуурлан тавьсан бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр хот байгуулалт, байгаль экологийн тэнцвэрт байдал, хүн амаа ая тухтай амьдрах орчноор хангах тухай илтгэлийг тавьсан нь төлөөлөгчдийн анхаарлыг зүй ёсоор татсан байна. Мөн энэ үеэр хотуудын төлөөлөгчид өмнөд хөршийн алдартай таван их хайрханы нэг болох Тай уулын энгэрт мод суулгасан гэнэ. Үүнээс гадна бэлгэдлийн хөшөөг босгосон бөгөөд уг хөшөөг нээх боломжийг Шаньдун мужийн дарга, АНУ-ын Калифорни,  Монголын нийслэл Улаанбаатар хотын захирагч нарт олгосон нь онцлог үйл явдал болжээ.