동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Улаанбаатар хотод 25 мянган айлын орон сууц барина2006-09-29

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт БНСУ-ын Пусан хотын дарга Хо Нам Шиг-тэй Улаанбаатар хотод айлчлах үед нь хүлээн авч уулзсан байна.

25 мянган айлын орон сууцыг Солонгосын барилгын компаниуд сургууль, эмнэлэг, цэцэрлэг, хүнсний сүлжээ дэлгүүртэй цогцолбороор нь барихаар төсөл боловсруулсан байгаа аж. Хүн амыг орoн суцаар хангах талаар тодорхой бодлого явуулан ажиллаж байсан Пусан хотын захирагч өөрийн улсын аж ахуйн нэгж барилгын компаниудаа “40 мянган орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд тодорхой хувь нэмэр оруулахаар болсонд баяртай байна гэдгээ илэрхийллээ