본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Красноярск хязгаарын захирагчтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв

2025-07-07

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга  Им Бён Жин 7 сарын 1-ний өдөр ОХУ-ын Красноярск хязгаарт болсон NEAR Холбооны Залуучуудын бодлогын хорооны 1-р хуралд оролцох үеэр Красноярск хязгаарын захирагч Михаил Котюковтой уулзаж, NEAR болон тус хязгаарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.

Тэрээр тус хороог NEAR-ийн гол салбар хорооны нэг болгохын тулд олон улсын нөхцөл байдал, нислэг зэрэг бэрхшээлийг үл харгалзан цаашид дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Котюков захирагч NEAR Холбоо нь бүс нутгийн орон нутгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэйг онцлон, энэ удаагийн хурлыг амжилттай зохион байгуулалтад лалтанд талархал илэрхийлэв.

Котюков захирагч NEAR Холбоо нь бүс нутгийн орон нутгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэйг онцлон, энэ удаагийн хурлыг амжилттай зохион байгуулахад дэмжиж тусалсанд талархал илэрхийлэв.

Дараа нь 2026 онд Красноярскт зохион байгуулагдах "Дэлхийн залуусын баяр"-ын талаар танилцуулж, 2019 онд Бирюса-д зохион байгуулагдсан NEAR залуусын форумд Монгол, Хятад, Солонгос, Японы оюутнууд оролцож байсныг дурсав. Мөн дахин NEAR-ийн гишүүн орон нутгуудын залуусыг урьж, хамтран форум зохион байгуулах санал дэвшүүлэв.

Хариуд нь Им дарга 20–25 оюутныг NEAR-ийн Залуусын форумд оролцуулах талаар судлан шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлэв.

Нөгөөтэйгүүр 2025 оны 6 сарын 30-ны өдрөөс 7 сарын 2-ны өдөр Красноярск хязгаарт болсон Залуучуудын бодлогын хорооны хуралд 5 улсын 13 орон нутгийн 37 хүн оролцлоо.