본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

ОХУ-ын Красноярскийн хязгаар NEAR-ийн Залуучуудын бодлогын хорооны анхдугаар хурлыг онлайн болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулав

2025-07-07

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


ОХУ-ын Красноярскийн хязгаар 6 сарын 30-ны өдрөөс 7 сарын 2-ны өдрийг хүртэл Красноярск хотын “Залуучуудын ордон”-д NEAR-ийн Залуучуудын бодлогын хорооны анхдугаар хурлыг онлайн болон танхим хослуулсан хэлбэрээр зохион байгуулав.


Энэхүү хурлын зорилго нь Зүүн хойд Азийн бүс нутгийн залуучуудын бодлого, олон улсын залуучуудын үйл ажиллагааны сайн жишээг хуваалцах, гишүүн орнуудын залуусын солилцоог идэвхжүүлэх арга замыг хэлэлцэхэд оршино. Хуралд Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос зэрэг 5 улсын 13 орон нутгийн засаг захиргааны нийт 37 төлөөлөгч оролцов.

  


Нээлтийн үйл ажиллагаа Красноярскийн хязгаар нутгийг сурталчилсан бичлэг үзүүлснээр эхэлж, дараа нь Красноярск хязгаар нутгийн дэд захирагч Сергей Пономаренко, NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, ОХУ-ын Залуучуудын асуудал хариуцсан агентлагийн дэд дарга Павел Абрамов, мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамны Красноярск дахь төлөөлөгч Артём Захаров нар мэндчилгээ дэвшүүлэв.

  

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин мэндчилгээндээ “Залуучуудын солилцоо бол ирээдүйд орон нутгийн засаг захиргаануудын хоорондын хамтын ажиллагааны чухал хөрөнгө юм. Энэхүү хорооны хурал бол бүс нутгийн залуус хамтдаа өсөж, хөгжих үнэтэй хэлэлцүүлгийн талбар байх болно” хэмээв.

Красноярск хязгаарын дэд захирагч Пономаренко “Красноярск хязгаар нь ‘Бирюса’ гэх мэт залуучуудын наадмыг зохион байгуулж, ОХУ-ын төв засгийн газрын дэмжлэгийг авч байгаа ба ийм арга хэмжээг энд зохион байгуулж буйг нэр төрийн хэрэг гэж үзэж байна” хэмээн онцлов..



Хуралд тавигдсан илтгэлүүд :

Орон нутгийн нэр

Илтгэгч

Сэдэв

ОХУ, Красноярск хязгаар

Зеленьская Ольга

Залуучуудын бодлого, нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн газрын дэд дарга

Красноярск хязгаарын залуучуудын бодлогын талаарх олон улсын хамтын ажиллагааны үр дүн

БНХАУ, Ганьсу муж

Ганьсу мужийн Залуучуудын Холбооны дэд ерөнхи йлөгч Дүн Кай Фэн

 Ганьсу мужийн Залуучуудын хөгжлийн бодлогын тогтолцоо

БНХАУ, Өвөрмонголын ӨЗО

 Хятадын коммунист Залуучуудын Холбооны ӨВөрмонгол дахь хорооны дэд дарга Ү Хай Чао

Өвөрмонголын ӨЗО-ны залуучуудын бодлого, залуучуудын олон улсын харилцааны туршлагаас

Япон улс, Окинава муж

Окинава мужийн Хүүхэд залуучуудын бодлогын хэлтсийн мэргэжилтэн Сакияама Гацуэ

Окинава мужийн хүүхэд залуучуудын бодлого

Япон улс, Тояама муж

Тояама мужийн Байгаль орчны хэлтсийн дарга Дакаги Рюскэ

Зүүн хойд Азийн залуучуудын байгаль орчны саммит

БНСУ, Гёнсанбүг муж

 Солонгос улсын Гёнсанбүг мужийн Залуучуудын бодлогын хэлтсийн дарга Юн Хэ Жон

Гёнсанбүг мужийн залуучуудын бодлого


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин хурлын хаалтын үеэр “Олон гишүүн орон нутаг оролцож чадаагүй ч онлайнаар идэвхтэй оролцож, маш үр дүнтэй илтгэл тавьсан. Ялангуяа Красноярскийн талаас бэлтгэсэн нь энэ арга хэмжээг илүү утга төгс, амжилттай болгов” хэмээн талархлаа илэрхийлэв.


Хурлын дараа оролцогчид “Залуучуудын ордон”-д байрлах уран бүтээлчдийн бүтээлч орон зай, спортын төв болох SPORTEX болон Красноярск хоттой танилцах соёлын аялалд оролцов.