본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

“Гишүүн орнуудын төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр 2025”-т оролцогчид NEAR-ийн Хэрэг эрхлэх газар, Гёнсанбүг мужийн захиргаанд айлчилж, хөтөлбөрийн төгсөлтийн ёслолд оролцов

2025-07-04

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.JPG

첨부파일


2025 оны NEAR-ийн гишүүн орнуудын төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрт Хятад, Монгол, Орос, Киргизстан, Казахстан улсаас нийт 16 оролцогч хамрагдав. 6 дугаар сарын 27-ны өдөрт оролцогчид Ённам их сургуулийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээлэнгийн захирал И Сан Хогийн ахалснаар NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй уулзалт, ярилцлага хийлээ.



Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин өнгөрсөн жилийн сургалтын хөтөлбөрт оролцсон хүмүүс өндөр сэтгэл ханамжтай байсан төдийгүй гишүүн орон нутгуудаас уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн зохион байгуулах хүсэлт гаргасан тул энэ жил дахин зохион байгуулах болсон тухай онцлов. Мөн сургалтын явцад Сэмаул хөдөлгөөн зэрэг Солонгосын орон нутгийн хөгжлийн амжилттай туршлага, дижитал эдийн засаг, орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх арга зам, хот байгуулалтын шийдэл зэрэг нь оролцогчдод үнэ цэнтэй мэдлэг, туршлага болохыг тэмдэглэлээ.



Түүнчлэн NEAR-ийн гишүүн, сурвалжлагч гишүүн байгууллагын тоо нэмэгдэж, олон улсын хамтын ажиллагааны арга хэмжээ идэвхтэй өрнөж буй сүүлийн үеийн чиг хандлагыг танилцуулан оролцогчдыг нутагтаа буцсаны дараа ч тус Холбооны үйл ажиллагаанд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж, идэвхтэй сурталчлахыг уриаллаа.


Ярилцлагын үеэр оролцогчид уг хөтөлбөрийг нарийн төлөвлөж, зохион байгуулсан NEAR-ийн Хэрэг эрхлэх газар болон Ённам их сургуулийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, сургалтын агуулга, хичээлүүдэд өндөр сэтгэл ханамжтай байгаагаа хэлэв.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин “Сургалтын дараах сэтгэл ханамжийн судалгааг үнэн зөвөөр бөглөж, дэлгэрэнгүй санал, хүсэлтээ бичиж өгвөл дараа дараагийн сургалтын чанарыг сайжруулахад идэвхтэй тусган хэрэгжүүлнэ” хэмээв.


6 сарын 30-ны өдөр оролцогчид Гёнсанбүг мужийн захиргаанд айлчилж, Гадаад харилцаа, худалдааны хэлтсийн дарга О Тэ Хоны удирдлага дор мужийн нийгэм, эдийн засгийн ерөнхий байдал, хөгжлийн бодлогын талаар мэдээлэл сонсон, санал солилцов.



Тус уулзалтын үеэр Гёнсанбүг мужийн аж үйлдвэр, соёл, аялал жуулчлалын нөөц боломж, гадаад жуулчдыг татах бодлого, хүн ам цөөрч буй бүс нутгийн дэмжих арга хэмжээг танилцуулсан бөгөөд оролцогчид Гёнсанбүг муж NEAR-д оруулж буй хувь нэмэр, манлайлах үүрэгт гүн талархал илэрхийллээ.


7 сарын 2-ны өдөр Ённам их сургуулийн И Сан Хо хүрээлэнгийн захирлын оролцоотой төгсөлтийн ёслол болж, сургалтын хүрээнд боловсруулсан “Action Plan”-ийг багууд танилцуулан, шилдэг оролцогчдыг шалгаруулав. 1-р байрыг Орос, Киргизстан, Казахстаны хамтарсан баг эзэлсэн бол “Шилдэг оролцогч”-оор Хуан Мин Инь тодорлоо.



Энэхүү сургалтын хөтөлбөр 6 сарын 25-ны өдрөөс 7 сарын 4-ний өдрийг хүртэл 9 хоног 10 өдрийн турш үргэлжилж, Сөүл хотын Гёнбүг ордон, Үндэсний төв музей, Чонгечон суваг, хотын захиргаа, Доксу ордон зэрэг газраар соёлын аялал хийснээр өндөрлөв.