본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR-ийн Шинэчлэлийн хороог үүсгэн байгуулах хуралд оролцон баярын үг хэлэв.

2024-10-28

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 10 сарын 23-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Хунань мужийн Жанжиаэ хотноо болсон NEAR-ийн Шинэчлэлийн хороог үүсгэн байгуулах хуралд оролцон баярын үг хэлэв.



Хунань мужаас зохион байгуулсан энэхүү салбар хорооны үүсгэн байгуулах хуралд NEAR-ийн 22 гишүүн орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид болон Хятадын Юннань муж, Сычуань муж, Японы Шига муж, Токушима мужийг оролцуулсан гишүүн бус зургаан байгууллагын төлөөлөгчид, Япон улсын Элчин сайдын яам, БНСУ-ын Ухань хот дахь Ерөнхий консулын газар зэрэг холбогдох байгууллагын нийт 80 гаруй хүн оролцож, арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.



Нээлтийн арга хэмжээнд Хунань мужийн дэд дарга Ли Жяньжун мэндчилгээ дэвшүүлж, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, Монгол улсын Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь(төлөөлөгчөөр дамжуулан), ОХУ-ын Сахагийн БНУ-ын Шадар сайд Борисов Ким, БНСУ-ын Кёнсанбүг мужийн Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Чой Ёнсук, Японы Шига мужийн засаг дарга Миказуки (төлөөлөгчөөр дамжуулан) нар баярын үг хэллээ.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин хороог үүсгэн байгуулах хурлыг ашиглан Хунань мужийн дэд дарга Ли Жяньжун, Жанжиажэ хотын намын нарийн бичгийн дарга Лю Гөань, Сахагийн БНУ-ын Шадар сайд Борисов Ким нартай тус тусдаа уулзаж, Зүүн Хойд Азийн орон нутгийн захиргаадын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв.


      

Хунань мужийн дэд дарга Ли Жяньжун мэндчилгээндээ “Хунань муж нь Шинэчлэлийн хорооны зохицуулагчаар ажиллаж, Зүүн Хойд Азийн орон нутгийн захиргаадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, шинэчлэлийн туршлагаа хуваалцаж, эдийн засаг болон худалдааны харилцааг өргөжүүлэх болно” гэж мэдэгдээд, залуучуудын солилцоог оруулсан олон салбарт олон улсын харилцааг дэмжихийн ач холбогдлыг онцлов.

       



Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин баярын үгэндээ “Хунань муж 2006 онд NEAR-т элссэнээс хойш NEAR-ийн олон арга хэмжээнд идэвхтэй оролцож, NEAR-ийн 12 дахь даргаар ажиллан, NEAR-ийн хөгжилд хувь нэмэр оруулсан бөгөөд энэ удаад Шинэчлэлийн хороог үүсгэн байгуулж, Зүүн Хойд Азийн орон нутгийн захиргаадын олон талт харилцааг дэмжиж байгааг үнэлж байна. Шинэчлэлийн хороо нь NEAR-ийн төлөөлөх салбар хорооны нэг болж хөгжихөд би дэмжиж ажиллах болно” гэж онцлон тэмдэглэв.


 

Нээлтийн арга хэмжээний дараа “Аялал жуулчлал ба экологийн тогтвортой хөгжил” сэдэвт NEAR-ийн Шинэчлэлийн хорооны анхдугаар хурлыг зохион байгуулж, Хятадын Юннань мужийн Хөгжлийн судалгааны төвийн захирал Жан Сянвэй, Сычуань мужийн Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн нарийн бичгийн дарга Лю Ливэн, Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Экологийн иргэншлийн судалгааны танхимын дарга Хуан Чянлян нарын илтгэл, Солонгосын Олон улсын Шинэчлэлийн төв (KIC)-ийн захирал Ким Жунмун, ОХУ-ын Сахагийн БНУ-ын Гадаад Харилцаа, Үндэстний Хэрэг Эрхлэх Яамны сайд Кириллин Гаврил, БНХАУ-ын Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн нарийн бичгийн дарга Жян Шяоюн нар тогтвортой хөгжлийн туршлагаа хуваалцав.


Мөн хорооны хуралтай зэрэг зохион байгуулагдсан Евразийн хотуудын усны чанарын удирдлагын 6-р семинарын технологийн шинэчлэлийн практик туршлага хуваалцах тусгай хурлаар Хятад улсын Хунань багшийн их сургуулийн профессор Мао Дэхуа, Япон улсын Шига мужийн захирал Миуа Нобухико, Солонгос улсын Гёнжү хотын Цэвэр усны менежментийн төвийн ахлах ажилтан И Кванхи, Монгол улсын Ховд аймгийн Хар нуур- Ховд голын сав газрын захиргааны дарга Б.Даваасүрэн нар илтгэл тавив.

NEAR-ийн Шинэчлэлийн хороо нь NEAR-ийн харьяа 19 салбар хорооны нэг бөгөөд Хятадын Хунань муж хариуцан ажилладаг. Цаашид шинэчлэлийн чиглэлээр олон сэдвийг хамарсан салбар хороог ажиллуулах төлөвтэй байна.

Мөн Им дарга Шинэчлэлийн хорооны арга хэмжээнд оролцох үеэр Хунань сонинд ярилцлага өгчээ. 

 

 


Холбогдох мэдээ, эх сурвалж:

(Хунаны өдрийн сонин)

https://m.voc.com.cn/xhn/news/202410/20885497.html

 (Хятадын өдрийн сонин)

https://cn.chinadaily.com.cn/a/202410/24/WS6719e8b2a310b59111d9fa68.html