동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-ын Тяньжин хотын Гадаад худалдааны хэлтсийн даргатай уулзав2023-08-25

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 텐진시 뉴스 대표사진.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 8-р сарын 23-нд Тяньжин хотод айлчилж тус хотын гадаад худалдааны хэлтсийн дарга Луан Жианжантай уулзаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им NEAR холбооны үүсэн байгуулагдсан түүх, гишүүн орон нутаг, зохион байгуулалт, Хэрэг эрхлэх газрын сүүлийн үеийн үйл ажиллагаа болон БНХАУ зэрэг Зүүн хойд Азийн зургаан улсын гишүүн орон нутгуудын идэвхтэй үйл ажиллагааны талаар танилцуулж, Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна гэв.  

 

Тяньжин хотын Гадаад худалдааны хэлтсийн дарга Луан Жианжан хариуд нь Зүүн хойд Азийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулахад NEAR-ийн гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлж, Тяньжин нь Зүүн хойд Азийн чухал бүс нутгийн хувьд NEAR холбоонд нэгдэж, Зүүн хойд Азийн хамтын хөгжилд хувь нэмрээ оруулж, идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлэв.


Нөгөөтээгүүр, Тяньжин хот нь 2012 онд болсон NEAR-ийн 9-р Бүгд хурал, 2022 онд БНСУ-БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохиогдсон NEAR олон улсын форум, Хүүхдийн гар зургийн уралдаанд ажиглагч орон нутгаар оролцсон юм.


Энэхүү уулзалтад Тяньжин хотын Азийн орон нутгуудыг хариуцах хэлтсийн дарга Тон Жианжен, тус хэлтсийн мэргэжилтэн Хан Юхва болон NEAR Хэрэг эрхлэх газрын олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн багийн ахлагч Жу Сон Хуа нарын гурван хүн оролцов.