동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR 2023-Залуу удирдагч форум метаверсд амжилттай болж өнгөрлөө2023-08-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 YLF1.png  

첨부파일

NEAR 2023-Залуу удирдагч форум 7 сарын 31-ний өдрөөс 8 сарын 11-ний өдрийн хооронд 2 долоо хоногийн хугацаатай метаверсд амжилттай болж өнгөрлөө.

NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан энэ арга хэмжээнд Монгол, Орос, Солонгос, Хятад, Япон, Вьетнам 6 улсаас 100 гаруй залуус өөрсдийн аватараар оролцож, бүсийн энх тайван, хөгжлийн талаар хэлэлцэв.



8 сарын 11-ний өдөр боловсрол, соёл аялал жуулчлал, байгаль орчин, залуучуудын бодлого зэрэг 4 чиглэлийн хэлэлцүүлэгт оролцсон нийт 8 багаас “Байгаль орчин”, “Залуучуудын бодлогоо” чиглэлийн хэлэлцүүлэгт оролцсон 2 баг (13 оролцогч), “Соёл, аялал жуулчлал”-ын чиглэлээр солонгос хэлээр хэлэлцүүлэгт нийт 4 баг оролцсоноос 1 баг (2 оролцогч) шилдэг багаар, хөтлөгчөөс 2 хөтлөгч шилдэг хөтлөгчөөр шалгарав.


Цаашид шилдэг баг, хөтлөгчөөр шалгарсан форумын 17 оролцогчийг 9 сарын 19-ний өдрөөс 22-ны өдрүүдэд Солонгост урьж, NEAR-ийн Хэрэг эрхлэх газартай танилцуулж, шагнал гардуулах, NEAR-ийн үйл ажиллагааг дэмжигчээр өргөмжлөх, соёлтой танилцах зэрэг хөтөлбөрт оролцуулна.




NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин форумын хаалтын ажиллагааны үеэр “Энэ удаагийн форумаар дамжуулан залуучууд NEAR-ийн харилцаа, хамтын ажиллагаагаар бүсийн энх тайван, хамтын хөгжил хэмээх үзэл санааг ойлгох завшаан болохыг хүсээд харилцан ойлголцол, хамтын хүчинд тулгуурласан ертөнцийг хамтдаа бүтээцгээе” гэв.