동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Тэргүүлэгчээс гишүүн орон нутгуудад 10 сард болох Бүгд Хуралд оролцохыг хүссэн захидал илгээлээ2023-08-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 동북아지도-0403 small.jpg  

첨부파일

    Үльсан хотын дарга, NEAR холбооны тэргүүлэгч Ким Дү Гём энэ оны 10-р сарын 25-нд болох NEAR-ийн 14-р Бүгд хурал болохтой холбогдуулан Хэрэг эрхлэх газраар дамжуулан гишүүн орон нутгуудыг оролцохыг хүссэн захидал илгээв.

    NEAR-ийн тэргүүлэгч Ким Дү Гём уг захидалдаа “10-р сард болох NEAR-ийн  Бүгд хуралд, БНХАУ-ын Ляонин мужийг дараагийн тэргүүлэгч мужаар сонгох,  ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсыг гишүүн орон нутгаар элсүүлэх, Ляонин мужийн Дижитал эдийн засгийн хороо, ӨМӨЗО-ны Эрчим хүчний хамтын ажиллагааны хороог байгуулах асуудлын талаар гишүүн орон нутгуудын тэргүүлэгчид хэлэлцэж, Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаа хоорондын харилцаа, хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж,  харилцан итгэлцэл, найрамдалт харилцаанд суурилсан “Үльсаны тунхаглал” -ыг зарлах  үйл ажиллагаанд гишүүн орон нутгуудын тэргүүлэгч нарыг оролцуулахыг зорьсон юм” хэмээн дурджээ.


    Үльсан хот нь 2021 онд Тэргүүлэгчээр сонгогдсоноос хойш 2022.9 сард NEAR-ийн 13 дахь Ажлын хэсгийн хорооны хурлыг (цахимаар) амжилттай зохион байгуулсан бөгөөд Үльсан нь БНСУ-ын аж үйлдвэрийн хот төдийгүй автомашин, хүнд үйлдвэр, нефть хими, өнгөт металлын салбарт дэлхийд 1-т ордог компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд  сүүлийн үед устөрөгч, цахилгаан машин зэрэг шинэ салбаруудад тэргүүлэх байр эзэлж байна.