동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

Орон нутгийн танилцуулга Гишүүн орон нутгийн мэдээ

[Япон, Шиманэ муж] NEAR-ийн Боловсрол, соёлын харилцааны хорооны хурал боллоо2023-06-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 교류의 날개 in 시마네 - 모집요강.pdf  

NEAR-ийн Боловсрол, соёлын харилцааны хорооны зохицуулагч Шиманэ муж нь 9-10-р сард "2023 оны Зүүн хойд Азийн харилцааны жигүүр" арга хэмжээг Шиманэ хотод гурван удаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү хурлыг Зүүн хойд Азийн оюутан залуусын харилцан ойлголцол, найрсаг харилцааг дэмжих зорилгоор Шиманэ мужид 2002 оноос хойш жил бүр зохион байгуулж байна.

COVID-19 цар тахлын улмаас 2020 онд зохион байгуулагдаагүй бөгөөд 2021 онд цахимаар, 2022 онд Шиманэ мужид оршин суудаг Зүүн хойд Азийн оюутнуудын дунд танхимаар зохион байгуулсан бөгөөд энэ жилийн тухайд ч мөн адил COVID-19 цар тахал намжаагүй байгаа тул Шиманэ мужид оршин суудаг оюутан залуусын дунд зохион байгуулахаар ажиллаж байна.

Ирэх жилээс NEAR-ийн гишүүн орон нутгуудын оюутан залуусыг Шиманэ мужид урьж, уг арга хэмжээг зохион байгуулах болно.