동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын хамт олон БНСУ-ын Бүсан хотноо болсон Солонгос, Японы уран бичлэгийн үзэсгэлэнг сонирхов.2021-11-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

11 сарын 16-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын хамт олон Бүсан хот дахь Япон улсын Ерөнхий консулын газар болон Дунмён их сургуулиас хамтран зохион байгуулсан(11 сарын 13-19-ний өдрүүд) Солонгос, Японы уран бичлэгийн үзэсгэлэнг үзэж сонирхохын зэрэгцээ Ерөнхий консул болон Марүяама Кухэй болон Дунмён их сургуулийн захирал Жон Ху Хуанд бараалхав.


Ким дарга Ерөнхий консул Марүяамад хандан COVID-19-ийн улмаас нүүр тулан харилцахад хүндрэлтэй байгаа энэ үед соёлын солилцооны арга хэмжээг явуулж байгааг сайшааж, NEAR Холбоо ч бас Зүүн хойд Азийн хүүхдүүдийн дунд гар зураг, зурагт хуудасны уралдаан зохион байгуулж, жил бүр оролцогчдын то нэмэгдэж байгааг дурдав.


“Солонгос, Япон хамтдаа уран бичлэгийн замаар” хэмээх сэдвийн хүрээнд болсон энэхүү уран бичлэгийн үзэсгэлэнд Марүяама консул, Дунмён их сургуулийн захирал Жон Ху Хуан нарын удаан хугацаанд цуглуулж ирсэн бүтээлүүдээс 55 бүтээлийг дэлгэж, зочдоос таатай үнэлгээ авчээ.