동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар, 3 дахь удаагийн Солонгос-Оросын орон нутгуудын хамтын ажиллагааны форумд оролцов.2021-11-08

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 11 сарын 3-5-ны өдрүүдэд БНСУ-ын Үльсан хотноо болж өнгөрсөн 3 дахь удаагийн Солонгос-Оросын орон нутгуудын хамтын ажиллагааны форумд оролцов. Энэ удаагийн форумд NEAR-ийн гишүүн орон нутаг болох Гёнсанбүг муж зэрэг Солонгосын 12 орон нутаг, Сахалин зэрэг Оросын 5 орон нутгаас биечлэн ирж оролцов.


Үльсан хот болон Сахагийн БНУ-ын хоёр талт уулзалтаар NEAR-ийн 13 дахь удаагийн тэргүүлэгч орон нутаг болох Сахагийн БНУ-аас NEAR-ийн 14 дөх удаагийн тэргүүлэгчээр сонгогдсон Үльсан хотод Холбооны тугийг шилжүүлэн өгөв. Үүнээс гадна уг уулзалтаар Зүүн хойд Азийн бүсийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтын төсөл хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв.


NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь Гёнсанбүг муж болон Оросын орон нутгууд(Сахагийн БНУ, Сахалин муж, Буриадын БНУ)-ын 2 талт уулзалтад орчуулгын дэмжлэг үзүүлэв.   



Нөгөөтээгүүр Солонгос-Оросын орон нутгуудын хамтын ажиллагааны форумыг 2017 онд Солонгос, Орос 2 орны ерөнхийлөгчийн хэлэлцээрээр хоёр талын орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааны платформыг бий болгож, хамтын хөгжлийг эрэлхийлэх зорилгоор зохион байгуулах болсон бөгөөд 4 дөх удаагийн форумыг Сахалин мужид зохиохоор болов.