동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Шаньдун мужийн захирагчид Зоү Найшиан томилогдов.2021-11-01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 산둥성장.jpg  

첨부파일

Өнгөрсөн 10 сарын 27-ны өдөр NEAR-ийн гишүүн орон нутаг болох БНХАУ-ын Шаньдун мужийн захирагчид Хятадын Барилгын корпорацын захирал асан Зоу Найшиан томилогдов. Улсын компанийн өндөр удирдах албан тушаалтан мужийн захирагчид томилогдож байгаа нь анхны тохиолдол юм.

Зоу захирагч их сургуульд барилгын инженерийн ангийг дүүргэж 2012 оноос Жансү мужийн Сүжоү хотын захирагч, нарийн бичгийн даргаар ажиллахдаа Сүжоү хотын эдийн засгийн өсөлтөд том хувь нэмэр оруулжээ. Тэрээр өөрийн туршлагадаа үндэслэн 2019 онд дэлхийн 500 том компаниас 13-т орох Хятадын Барилгын корпорацыг хариуцан ажиллах болсон.

Шаньдун муж NEAR Холбооны ууган гишүүний хувьд 1996 оноос NEAR-ийн үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэгтэй оролцож ирсэн.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 10 сарын 29-ний өдөр шинээр томилогдсон Зоу захирагчид баярын захидал илгээж цаашид Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэв.