동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Япон улсын Хёго мужийн захирагчаар Сайто Мотохито томилогдов.2021-08-05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 효고현 사이토 모토히코 지사.jpg  

첨부파일

Өнгөрсөн 7 сард болж өнгөрсөн Хёго мужийн захирагчийн сонгуулиар ялалт байгуулсан Сайто Мотохито 8 сарын 1-ний өдөр Хёго мужийн 53 дахь удаагийн захирагчаар томилогдов.

Хёго мужийн Кобэ нутагт төрсөн тэрээр Токиогийн их сургуулийн Эдийн засгийн факультетийг дүүргэсний дараа 2002 онд Дотоод хэргийн яамнаас төрийн албан хаагчийн гараагаа эхэлсэн бөгөөд Осака мужийн захиргааны Санхүүгийн хэлтсийн даргын албыг хашиг зэргээр орон нутагт ажиллаж туршлага хуримтлуулжээ. 2013 онд Мияаги мужийн захиргааны Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Японы зүүн бүсийн нутгийн газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажлыг хариуцаж байжээ.

Хёго муж 1993 онд Зүүн хойд Азийн орон нутгуудын захиргааны байгууллагуудын хурлыг байгуулсан ууган гишүүн бөгөөд 1996 онд NEAR Холбоог үүгсэн байгуулахад том хувь нэмэр оруулсан. Мөн одоог хүртэл Гамшгаас сэргийлэх хорооны зохицуулагч орон нутгаар ажиллангаа тус хорооны хурлыг 18 удаа зохион байгуулах зэргээр Холбооны харилцааг идэвхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна.

8 сарын 2-ны өдөр NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ шинээр томилогдсон Сайто захирагчид баярын захидал илгээж цаашид Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд Хёго муж манлайлан оролцохыг хүсэв.