동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-Усан замын аялал жуулчлалын олон улсын форум болж өнгөрлөө.2019-02-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진.JPG  

첨부파일


2 дугаар сарын 21-ний өдөр NEAR ХЭГ-аас Пухан хотын Поско олон улсын төвд “Зүүн хойд Азийн шинэ үеийн усан замын аялал жуулчлал” хэмээх сэдвээр тус форумыг зохион байгуулав. Энэхүү форумыг 11 дүгээр сард болж өнгөрсөн Солонгос-Оросын орон нутгийн хамтын ажиллагааны 1-р форумын дараах арга хэмжээний хүрээнд NEAR ХЭГ Гёнсанбүг мужийн бодлогын институт, Олон улсын усан замын аж үйлдвэрийн институттэй хамтран зохион байгуулсан бөгөөд Гёнсанбүг муж, Пухан хот, Гёнжү хот, Гёнсанбүг мужийн Соёл, Аялал жуулчлалын корпораци ивээн тэтгэв.



Энэ удаагийн олон улсын форумд Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Үг орлож, Гёнсанбүг мужийн захирагчийн орлогч Жон Ү Хён, Гёнсанбүг мужийн ИТХ-ын дарга Жан Гён Шиг, Пухан хотын захирагч И Ган Дог, Гёнжү хотын захирагч Жү Наг Ён, Бүсан дахь ОХУ-ын Ерөнхий консул Геннадий Лявков, Солонгосын Далайн аж үйлдвэрийн хүрээлэнгийн дарга Хуан Жин Хи, ОХУ-ын Сахалин мужийн Аялал жуулчлалын газырн дарга Наталья Пахолкова, Приморийн хязгаарын Владивосток зорчигч тээврийн товчооны дарга Нагорный Валерий, Длижанс Камчатк усан замын компанийн Төлөвлөлтийн хэлтсийн дарга Светачев Александр, Япон улсын Киото мужийн Боомтын газрын дарга Мишима Осамү зэрэг Хятад, Солонгос, Орос, Япон 4 улсын холбогдох салбар, байгууллага, компанийн 300 гаруй хүн оролцов.



Форумыг нээж Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён үг хэлж, Гёнсанбүг мужийн захирагчийн орлогч Жон Ү Хён, мөн тус мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Жан Гён Шиг, Пухан хотын захирагч И Ган Дог, Гёнжү хотын захирагч Жү Наг Ён, Бүсан хот дахь ОХУ-ын Ерөнхий консул Геннадий Лявков нар баяр хүргэж үг хэлэв. Дараагаар нь Солонгосын Далайн аж үлйдвэрийн хүрээлэнгийн дарга Хуан Жин Хи “Усан замын аж үйлдвэрийн онцлог ба Зүүн тэнгисийн бүсийн усан замын хөгжлийн стратеги” хэмээх сэдвээр илтгэл тавив.


 

Нээлтийн ажиллагааны дараа Зүүн хойд Азийн усан замын аялал жуулчлалын салбарын хөгжлийн стратеги, Зүүн хойд Азийн усан замын аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд хотуудыг холбох арга зам сэдвээр тавьсан илтгэлүүдийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлэв. Солонгос, Хятад, Япон, Оросын усан замын аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд орон нутгийн усан замын аялал жуулчлалын тэргүүний туршлагаас танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.


Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён форумын төгсгөлд “Энэ удаагийн форумаар хэлэлцсэн зүйл, санал Хойд, Өмнөд Солонгосын харилцаанд түлхэц өгч, Умардын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлснээр Зүүн хойд Азийн шинэ үеийг угтан усан замын аялал жуулчлалаар дамжуулан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх арга замыг гаргаж улмаар энэ салбарыг хөгжүүлэхэд тус нэмэр болно гэдэгт найдаж байна” гэж онцлон хэлэв.



Форумын дараагаар зочид Пухан хотын аялалын усан онгоцны боомт нээгдэхэд жуулчдын үзэх маршрут болох Пухан, Гёнжү хотуудын аялал жуулчлалын газруудтай танилцав.