동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Орон нутгийн танилцуулга

Орон нутгийн танилцуулга Орон нутгийн танилцуулга

[Гёнсанбүг муж-БНСУ]2017 онд зарласан “Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн уралдаанд Гёнсанбүг мужийн төсөл шалгарав.2017-06-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 image015.jpg  

첨부파일

2017 онд зарласан “Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн уралдаанд Гёнсанбүг мужийн төсөл шалгарав. Энэхүү төслийн уралдааныг БНСУ-ын Соёл, Биеийн тамир, Аялал жуулчлалын яамнаас орон нутгийн экологийн нөөцийг аялал жуулчлалын нөөц болгон ашиглаж эко аялал жуулчлалыг идэвхжүүлэх зорилгоор зарласан юм. Тус уралдаанд Гёнсанбүг мужийн Мүнгён хот, Үлжин сумын төсөл шалгарав. Энэ удаагийн “Экологийн сэдэвт аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” уралдаанд шалгарсан Мүнгён хотын “Зам дагасан түүх, давааны эко соёл ба хамтдаа эртний замаар” сэдэвт төсөл нь жилийн дөрвөн улиралд зэрлэг цэцэг тарьж ургуулах, эко аялал жуулчлалтай танилцах сургалтын төв байгуулах зэрэг эко аялал жуулчлалын чиглэлийн олон төрлийн ажлыг хийхээр төлөвлөсөн. ХаринҮльжин сумын “Үльжин Гэмгансун эрүүл бааз” нь Үльжин Гэмгансун ойн замд байх бөгөөд Гэмган нарс модон ой онгон дагшнаараа байгаа газрын нэг төдийгүй байгальд ээлтэйгээр ашиглаж байгаагаараа онцлогтой юм. Гёнсанбүг муж нутгийн аялал жуулчлалын гол нөөц болох Мүнгён Сэжэ парк, Мүнгён сэжэ зэрлэг цэцэгсийн цогцолбор, Байгалийн эко музей ба Үльжин Гэмган нарс модны шугуй, Доггү халуун рашаан, Бүлёнса хийд зэрэг газруудтай уялдуулан жуулчдыг татах болон эдийн засгийг идэвхжүүлэхэд том хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.