동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Орон нутгийн танилцуулга

Орон нутгийн танилцуулга Орон нутгийн танилцуулга

[Тояама муж-Япон улс]Тояама мужийн дүрслэх урлагийн музейн шинэ барилга ашиглалтад орно.2017-06-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 image014.jpg  

첨부파일

1981 онд байгуулагдсан тус музейгээс Пикассо, Мира зэрэг 20-р зууны эхэн үеийн сор болсон уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна Япон улс болон Тояама мужийн төлөөлөх уран бүтээлчдийн ур шингэсэн постер, сандал зэрэг бүтээлүүдийг үзэж болно. Японы төлөөлөх бүтээлийг хүмүүст өргөн таниулахын тулд хүүхэд залуучууд, гэр бүлээрээ үзэж болохыг тооцоолж жилд 1.400.000 гаруй хүн ирдэг Канси цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд музейн барилгын шинээр барьж, Тояама мужийн орчин үеийн дурслах урлагийн музей хэмээн нэрийг нь өөрчлөн нэрлэсэн бөгөөд энэ оны 8 дугаар сарын 26-нд нээлтээ хийнэ. Энэхүү музей нь дүрслэх урлагийн бүтээлийг байгаа чигээр нь үзүүлж харуулахын зэрэгцээ дизайн талаас нь голчлон таниулах “Урлаг ба дизайн” хосолсон бөгөөд 3 дугаар сарын 25-ны өдөр зарим үзвэрийн танхимыг нээн ажиллуулж эхэлсэн. 3 давхарт постер, сандлын цуглуулгыг танилцуулсан дизайны үзвэрийн танхим, уран бүтээлчдийн нээлттэй урлан зэрэгтэй танилцаж болно. Мөн барилгын дээрх цэцэрлэгт график дизайнер Сато Такүгийн өөрийн гараар хийсэн багажуудыг үзүүлэн тавьсан байдаг. Хүүхэд залуучуудаас гадна хүмүүс гэр бүлээрээ ирж үзэж болох ба тус музейгээс Датеяама уул бүхэлдээ харагддаг. Дэлгэрэнгүй агуулгыг (http://tad-toyama.jp/en/) сайтаас авна уу.