동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ертөнц дахины энхтайвны холбоо Төв аймагт салбараа нээлээ2007-03-05

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Ертөнц дахины энхтайвны холбоо Төв аймагт салбараа нээлээ

 

Ертөнц дахины энхтайвны холбоог анх Солонгос Улсын иргэн доктор Сон Мён Мүүн гэгч эрхэм хүндтэй иргэн анх санаачилж байгуулжээ. Ертөнц дахины энхтайвны холбоог санаачлан байгуулсан Сон Мён Мүүн дэлхий дахины эв найрамдал, энхтайвны төлөө хийж бүтээсэн асар их зүйлээс тоочвол тэрээр хүн төрөлхтний сайн сайхан амьдралын төлөө олон ТББ-уудыг байгуулсан. Тухайлбал дэлхийн энхтайвны төлөөх гэр бүлийн холбоо, дэлхийн энхтайвны төлөөх эмэгтэйчүүдийн холбоо, дэлхийн энхтайвны төлөөх залуучуудын холбоо, дэлхийн энхтайвны төлөөх шашин хоорондын олон улсын холбоо гэхмэтчилэн 20 гаруй олон улсын байгууллагууд мөн хамгийн сүүлд 2005 оны 09 сарын 12-нд Ертөнц дахины энхтайвны холбоог үүсгэн байгуулсан нь дэлхийн 190 гаруй улс оронд салбарлан хөгжсөөр байгаа юм байна. Энэхүү энхтайвны төлөөх Ертөнц дахины энхтайвны холбооны салбар үйл ажиллагаагаа Төв  аймгийнханд хүргэхээр  2007 оны 02-р сарын 09-нд нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ. enh taiwan.jpg                      

Ертөнц дахины энхтайвны холбооны элчин сайдуудын тэргүүнээр аймгийн ЗДТГ-ын дарга Р.Болд томилогдож, тус холбооны суурин төлөөлөгчөөр У. Эрдэнэцэцэг гэгч эмэгтэй ажиллахаар болж байна.