동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Пусан хотын захиргаа Хятадын импортлогчдийг урьж, гадаад худалдааны уулзалтыг зохион байгуулав.2007-07-04

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Хэзээ : 2007. 7 сарын 4(09.20~17:20)

Хаана : Пусан хотын Лотте зочид буудлын Саппир танхимд

Агуулга :

Пусан хотын захиргаа болон Пусаны худалдаа аж үйлдвэрийн танхимаас гадаадын зах зээлд нэвтрэх чадвар хомс жижиг дунд аж үйлдвэр эрхлэгчдэд экспортын боломж олгох үүднээс экспорт хийх сонирхолтой холбогдох компаниудыг сонгон шалгаруулж гадаад худалдааны уулзалтыг зохион байгуулав. Пусаны бизнес эрхлэгчдэд гадаадад бүтээгдэхүүн нийлүүлэх замыг нээж өгөх зорилго бүхий уг уулзалтад Хятадын импортлогч 14 компани, Пусаны 25 компани оролцож, усан онгоцны материал болон бүх төрлийн бараа бүтээнгдэхүүн нийлүүлэх, импортлох талаар санал солилцлоо. Энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан Пусан хотын захиргаанаас Хятадын импортлогч компаниудын төлөөлөгчдийн Пусанд байрлах зардлыг даах болон орчуулагчаар хангажээ. Мөн Пусаны худалдаа аж үйлдвэрийн  танхим болон гадаад худалдааны албанаас уг уулзалтад оролцох хүсэлтэй дотоодын аж ахуй эрхлэгчдийг шалгаруулах болон импортлогч олж өгөх зэргээр үр дүнтэй арга хэмжээ явуулахын тулд өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлсэн байна. Пусан хотын албаны холбогдох хүний хэлснээр энэ удаагийн уулзалт нь Хятадад экспорт хийх хүсэлтэй Пусаны компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүүнийг экспортлохоос гадна гадаадын зах зээлд нэвтрэх боломжийг хайх чухал арга хэмжээ болох юм.