동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Кёнсанбүг муж 2 дахь удаагийн олон улсын симпозиумыг зохион явуулав.2007-07-19

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Кёнсанбүг муж нь нутгийн био аж үйлдвэрийн чадавхийг сайжруулан шинэчлэх ажлын хүрээнд вандуй судлалын дотоод гадаадын мэргэжлийн хүмүүсийг урин вандуйг ашигласан эм, хүнсний аж үйлдвэр болон олон улсын био эрчим хүчний технологиос сурах, мэдээлэл солилцох, нөгөө талаар олон улсын вандуй судлалын төвийг тус нутагт байршуулахын тулд 6 сарын 29-ны өдөр Кёнбүгийн био аж үйлдвэрийн хүрээлэнд 2 дахь удаагийн олон улсын симпозиумийг зохион явуулав. Уг симпозиумийн 1-р хэсэгт вандуйн найрлагатай эм, хүнсний аж үйлдвэрийн талаарх илтгэлүүд тавигдав. Үүнд, Америкийн Бокэлли дээд сургуулийн эрдэмтэн багш Румен вандуйнд байдаг хавдрын эсрэг үйлчилтгээтэй лунасин бодисыг ашиглан эм гаргаж болох тухай илтгэсэн бол Хятадын Жүн Мин Сүн профессор вандуйн гол найрлага болох изоплабоныг аж үйлдвэрт ашиглах тухай илтгэл тавьсан байна. Мөн Пүльмүвон компаний Пэ Гён Гэн доктор Солонгосын хүнсний аж үйлдвэрт вандуйг хэрхэн ашиглах талаар илтгэл тавьжээ. 2-р хэсэгт био энергийг үйлдвэрлэх технологийн талаар Америкийн Герхард доктор Америкийн вандуйнаас био дизель боловсруулан гаргах технологи болон Америкийн био дизелийн аж үйлдвэрийн стратегийн талаар илтгэл тавив. Солонгосын эрчим хүчний технологийн хүрээлэнгийн профессор И Жин Шиг “Солонгосын био энергийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдвээр лекц уншив