동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

12 дахь удаагийн Зүүн тэнгисийн эрэг хавийн орон нутгийн захирагчдийн хурал Тоттори мужид зохиогдов.2007-11-22

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Тоттори мужид Зүүн хойд Азийн  5 улсын орон нутгийн байгууллага(Солонгосын Канвон муж, Монголын Төв аймаг, Оросын Приморскийн хязгаар, Хятадын Жилинь муж, Японы Тоттори муж)ын захирагч нар чуулан нутгийн хамтын хөгжил, цэцэглэлтийн талаар хэлэлцэв.

12  дахь удаагаа зохиогдож буй уг хурлаар "Байгаль орчин ба харилцаа" сэдвээр хэлэлцсэн бөгөөд үүний хажуугаар төрөл бүрийн нэмэлт арга хэмжээ зохиогдов. Хурал 10 сарын 31-ны өдөр Тоттори мужийн  Сакайминату хотод зохиогдож үүнд дараах хүмүүс оролцжээ.

Оролцсон : Солонгосын Канвон мужаас Ким Жин Сон захирагч тэргүүтэй арван хүний бүрэлдэхүүн

                 Хятадын Жилинь мужийн захирагчийн орлогч тэргүүтэй таван хүний бүрэлдэхүүн

                 Оросын Приморскийн хязгаарын захирагч Даркин тэргүүтэй найман хүний бүрэлдэхүүн

                 Монголын Төв аймгийн засаг дарга тэргүүтэй таван хүний бүрэлдэхүүн

Нэмэлт арга хэмжээ:  (1) Зүүн тэнгисийн тухай лекц (2) Зүүн хойд Азийн бүсийн их дээд сургуулиудын багш нарын зөвлөлийн хурал (3) Зүүн хойд Азийн бүсийн хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгчдийн хурал (4) Зүүн хойд Азийн орон нутгийн захирагчдийн уулзалт, урлагын бүтээлийн үзэсгэлэн (5) Зүүн хойд Азийн экспорт, импортын талаарх уулзалт