동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны мэргэжилтнүүдийн хурал амжилттай болж өнгөрлөө.2008-06-10

Бичлэг оруулахNearAdmin

Файл 첨부파일 workshop2008IMG_8790.JPG  

첨부파일

2008.5.27-ны өдөр Пуханы техникийн их сургуулийн олон улсын танхимд Монгол, Орос, Солонгос, Хятад, Япон улсын 42 орон нутгийн захиргааны байгууллагын 103 албан хаагч цуглаж, NEAR холбоог хөгжүүлэх арга зам, гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааны сэдвээр хуралдлаа. Хурлаар Кёнсанбүг мужаас тус байгууллагыг илүү бие даасан үйл ажиллагаа явуулахын тулд гишүүний хураамжийг нэвтрүүлэх хэрэгтэйг онцолсон бол Сэлэнгэ аймгийн зүгээс Зүүн хойд Азийн нутгийг цогц хэлбэрээр хөгжүүлэхийн тулд хамтын сан байгуулахыг санал болгосон. Мөн Хабаровск хязгаараас орон нутгийн захиргаа төвд нь байх Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг онцлон гишүүн байгууллагууд Хэрэг эрхлэх газраар дамжуулан эдийн зсгийн холбогдох мэдээллийг байнга солилцож байхыг санал болгов. Хурлын 2-р хэсэгт “2008 оны Холбооны 7-р Бүгд хурал”, олон улсын үзэсгэлэн(Шаньдун муж), 2012-Ёосү дэлхийн экспо(Жолланам муж), 2008 оны нарны бүтэн хиртэлт Монголд(Ховд аймаг), Тоттори муж зүүн хойд Азийн улс хоорондын харилцааны өнөөгийн байдал(Тоттори муж) зэрэг арга хэмжээний зар, танилцуулга хуралд оролцогчдын сонирхлыг татав.Хурлын дараагаар төлөөлөгчид “Поско” ган төмрийн үйлдвэртэй танилцаж, Хумигут байгалийн цогцолборт газар, Кёнжү хотын түүхийн музей, Кёнжү экспо зэрэг газраар аялав.