동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Фукуока мужийн их сургуулийн төлөөлөгчид Холбооны Хэрэг эрхлэх газраар айлчлав.2011-09-27

Бичлэг оруулахNearAdmin

Файл

2011 оны 9 сарын 21-ний өдөр Фукуока мужийн их сургуулийн хүмүүнлэг нийгмийн тэнхимийн багш Юкамото Масатака, Ким Ин Эй багш Хүши Мисато тэргүүтэй 6 оюутны хамт NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраар айлчлан ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хютэй уулзаж Зүүн Хойд Азийн орон нутгуудийн харилцаа, хамтын үйл ажиллагааны талаар сонсч Холбооны Хэрэг эрхлэх газрын талаар яриа өрнүүлэв.

Нийгмийн судалгааны дадлагыг газар дээр нь хийх хөтөлбөрийн хүрээнд Пухан хотоор айлчилсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Фукуока хот руу Пухан хотын захиргааны нийт ажилчдийг үе шаттайгаар илгээн сургалтад хамруулсан хөтөлбөрийн үр дүнгийн талаар асууж судлах зорилгоор Пухан хотыг иржээ.  

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Холбоог танилцуулахын хажуугаар тус холбоонд хараахан гишүүнээр элсээгүй байгаа Фукуока мужийг элсүүлэхэд Юкамото багш тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хичээл зүтгэл гаргахыг хүсэв. Хариуд нь Юкамото багш “Чадлынхаа хирээр Фукуока мужид NEAR Холбоог сурталчлах болно” гэдгээ амлав.