동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

“Вэйфан хотын цаасан шувуу нисгэх тэмцээн”2006-04-30

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Шандүн мужийн Вэйфан хотод 4 сарын 20-ноос 25-ний өдрийг хүртэл “Вэйфан хотын цаасан шувуу нисгэх тэмцээн”-ийг зохион байгуулна. Цаасан шувууны хот гэж хэлж болох Вэйфан хот 1984 оноос одоог хүртэл 22 удаа энэ тэмцээнийг явуулсан бөгөөд жил бүр адил хугацаанд  зохион явуулдаг байна. Энэ тэмцээнд олон гадаад дотоодын цаасан шувуу нисгэх мэргэжилтэн болон сонирхогчид оролцож цаасан шувуу нисгэн тэмцээнд оролцож кайф авдаг байна.

Цаасан шувуу нисгэх тэмцээнд Хятадын гадаад худалдаа, эдийн засгийн арга хэмжээнүүд ч хамт зохион байгуулагддаг юм. Гадаад худалдаа, эдийн засгийн технологийн зөвлөгөөн зэрэг томоохон арга хэмжээ давхар явагдаж олон гадаад дотоодын худалдан авагчид эндээс гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааны сэдвээр зөвлөгөөн хийх далимдаа аялал жуулчлалын газруудаар явж сонирхдог. Арга хэмжээнд оролцохыг хүссэн хүмүүс 4 сарын 20-ийг хүртэл Вэйфан хотод хүрэлцэн ирж болно. (Шандүн муж)

“Ивами мөнгөний орд” Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх өргөдөл гардуулав

Өнгөрсөн 1-р сард Ивами мөнгөний ордыг дэлхийн соёлын өвд бүртгэх өргөдлийг албан ёсоор Юнескод гардуулжээ. Шиманэ мужийн гол төв хэсэнт байрлах Уда хотын Ивами мөнгөний орд өнгөрсөн намар Японы засгийн газраас дэлхийн өвд бүртгүүлэхээр өргөдөл өгөөд байсан юм.

Энэ жилийн намар газар дээр нь судалгаа хийсний үр дүнд “Ивами мөнгөний орд болон түүний соёлын үнэ цэнэ” сэдвээр 2007 оны дэлхийн соёлын өвийн бүртгэлд оруулах зорилготой байна. Амжилттай шийдэгдвэл Ивами мөнгөний орд Азийн хамгийн анхны аж үйлдвэрийн газрын дурсгал гэсэн гүнзгий агуулгатай болох юм. (Шиманэ)