본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мьянмар улсын Мандалай муж NEAR Холбооны 6 дахь сурвалжлагч гишүүр элсэх хүсэлт гаргав

2026-02-23

Бичлэг оруулах

Admin

첨부파일

Мьянмар улсын Мандалай мужийн (Mandalay Region) захирагч Мё Аун 1-р сарын 31-ний өдөр NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн газарт сурвалжлагч гишүүнээр элсэх хүсэлт гаргав.


Мандалай муж сурвалжлагч гишүүнээр элсэх хүсэлт нь 2017 онд Вьетнам улсын Хо Ши Мин хот, 2024 онд Киргизстан улсын Чүй муж, 2025 оны эхний хагаст Казахстан улсын Туркестан муж сурвалжлагч гишүүнээр албан ёсоор элссэнээс хойш мөн 2025 оны хоёрдугаар хагаст элсэх хүсэлт гаргасан Казахстан улсын Зүүн Казахстан муж, ОХУ-ын Татарстаны Бүгд Найрамдах Улсын дараа орж буй 6 дахь дэд гишүүнээр элсэх хүсэлт гаргасан бүс нутаг болж байна. Одоогоор NEAR нь “NEAR (Зүүн хойд Ази) + 2 (Зүүн өмнөд Ази, Төв Ази)” бодлогыг хэрэгжүүлж, орон нутгийн засаг захиргааны хамрах хүрээг тасралтгүй өргөжүүлж байна.


Мандалай муж сурвалжлагч гишүүнээр албан ёсоор элсэх асуудал нь өнгөрсөн оны хоёрдугаар хагаст хүсэлтээ гаргасан Казахстан улсын Зүүн Казахстан муж, ОХУ-ын Татарстаны Бүгд Найрамдах Улстай хамт гишүүн засаг захиргаануудын урьдчилсан хэлэлцэн шийдвэрлэсний дараа энэ оны 6-р сард ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдах 「NEAR-ийн Дээд түвшний ажлын хэсгийн хурал」-аар албан ёсоор батлагдахаар төлөвлөгдөж байна.


Энэ удаагийн Мьянмар улсын Мандалай мужийн сурвалжлагч гишүүнээр элсэх хүсэлтэд NEAR-ийн тэргүүлэгч орон нутаг болох ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Алексей Цыденов идэвхтэй дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Мандалай муж нь ойролцоогоор 6.28 сая хүн амтай, 30,888 км² нутаг дэвсгэртэй бөгөөд Мьянмарын хойд төв хэсэгт, Иравади мөрний зүүн талд байрладаг. Мужийн төв нь Мандалай хот юм.

Түүнчлэн XIX-р зууны сүүл үе хүртэл Мьянма улсын Конбаун хаант улсын нийслэл байсан тул улс төр, шашин, соёлын төвийн үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд өнөөдөр ч түүх, соёл, тээврийн чухал төв хэвээр байна.






Мужийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй бөгөөд цагаан будаа, улаан буудай, газрын самар, хүнсний ногоо голлон тариалдаг. Мөн олон түүхэн дурсгалт газартай тул аялал жуулчлалын гол бүс нутаг хэмээн үнэлэгддэг.