본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны гишүүн орон нутгуудын дарга нар Ерөнхий нарийн бичгийн даргад шинэ оны мэндчилгээ илгээв.

2026-02-20

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 표지.png

첨부파일


2026 оныг угтан Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо(NEAR)-ны гишүүн орон нутгуудын дарга нар тус Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинд шинэ оны мэндчилгээ илгээжээ. Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Орос, Казахстан зэрэг 6 улсын нийт 39 мэндчилгээ хүлээн авсан байна.



БНХАУ-аас Шаньдун мужийн захирагч Жөү Найшян, Шааньси мужийн захирагч Зао Ган, Хэнань мужийн захирагч Ван Кай, Өвөр Монголын ӨЗО-ны дарга Бао Ган, Ниншя Хотон үндэстний ӨЗО-ны  Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Ифэй, Ниншя Хотон үндэстний ӨЗО-ны дарга Жан Юйпу, Хэйрунжян мужийн дэд захирагч Жан Чишян нар шинэ оны мэндчилгээ ирүүлжээ.


Мөн Шаньси мужийн Гадаад харилцааны албаны дарга Дун Шяолин, Өвөр Монголын ӨЗО-ны Гадаад харилцааны албаны дарга Пан Хүй, Ниншя Хотон үндэстний ӨЗО-ны Гадаад харилцааны албаны дарга Бай Юйжэнь зэрэг холбогдох албаны хүмүүс, түүнчлэн Жилинь мужийн Гадаад харилцааны алба, Жянси мужийн Гадаад харилцааны алба, Ниншя Хотон үндэстний ӨЗО-ны Иньчүань хотын Ардын гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэг зэрэг байгууллагуудаас шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.



Япон улсаас Акита мужийн захирагч Сүзүки Кэнта, Тояама мужийн захирагч Нитта Хачиро, Шиманэ мужийн захирагч Маруяама Тацүя, Фүкүй мужийн дэд захирагч Накамүра Ясүхиро нар шинэ оны мэндчилгээ ирүүлжээ.

Мөн Нигата мужийн Олон улсын хэлтсийн дарга Нагүмо Масахиро, Япон улсын Орон нутгийн захиргааны байгууллагуудын олон улсын харилцааг дэмжих холбоо (CLAIR)-ны Сөүл дэх төлөөлөгчийн газрын дарга Фүжита Эцүо нар шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна.




Монгол улсаас Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Д.Пүрэв-Очир, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Увс аймгийн Засаг даргын орлогч Э.Баатарсан нар шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна.




ОХУ-аас NEAR Холбооны тэргүүлэгч болох Буриадын БНУ-ын тэргүүн Алексей Цыденов, Кемерово мужийн захирагч Илья Середюк, Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга Ведерников Александр, мөн Саха(Якут)-гийн БНУ-ын Олон улсын харилцааны газрын дарга Кириллин Гаврил нар шинэ оны мэндчилгээ ирүүлжээ. Казахстан улсаас Туркестан мужийн захирагч Кушеров Нуралхан шинэ оны мэндчилгээ илгээсэн байна.




Үүний зэрэгцээ БНСУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Георгий Зиновьев, Бүсан хотод суугааОХУ-ын Ерөнхий консул Оксана Дудник, БНХАУ-ын Ерөнхий консул Чэнь Жи Бяо, Япон улсын Ерөнхий консул Оцука Цуёоши, Казахстан улсын Ерөнхий консул Аслан Аскар зэрэг улс орнуудын дипломат төлөөлөгчдийн газрын албан тушаалтнууд мөн шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна.