본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн Бүсан хотод суугаа Япон улсын Ерөнхий консул ын газрын Үндэсний баярын хүлээн авалтад оролцов.

2026-02-12

Бичлэг оруулах

Admin_KR

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 2 сарын 11-ний өдөр БНСУ-ын Бүсан хотын Парадайс зочид буудалд зохион байгуулагдсан Бүсан дахь Япон улсын Ерөнхий консулын газар (Ерөнхий консул Оска Цүёши)-аас санаачлан зохион байгуулсан Үндэсний баярын хүлээн авалтад оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь Ерөнхий консул Оска болон ахлах консул Нагафүчи Кэнжи (хуучин TCS хэлтсийн дарга)-д энэ удаагийн Үндэсний баярын арга хэмжээ амжилттай, өргөн дэлгэр зохион байгуулагдсанд баяр хүргэж, Японы орон нутгийн захиргаанууд NEAR Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэхэд цаашид ч анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.




Бүсан хот дахь Япон улсын Ерөнхий консулын газраас зохион байгуулсан энэ удаагийн Үндэсний баярын хүлээн авалт нь Ерөнхий консул Оскагийн баярын үг, Бүсан хотын захирагч асан (одоо Шилла их сургуулийн захирал) Хо Нам Шигийн баярын мэндчилгээ, Бүсан хотын захирагч асан У Го Дуны хундага өргөх үг хэлснээр эхэллээ. Тус арга хэмжээнд Бүсан хотод суугаа Вьетнам улсын Ерөнхий консул, Казахстаны Ерөнхий консул, Монголын консул зэрэг Бүсан дахь дипломат төлөөлөгчид, мөн Дунсо их сургуулийн ерөнхийлөгч Жан Жэ Гүг тэргүүтэй Бүсан–Гённам бүс нутгийн улс төр, төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, бизнесийн салбарын 300 орчим төлөөлөгч оролцон, амжилттай болж өндөрлөв.



Ерөнхий консул Оска “Japan National Day Reception”-ий баярын мэндчилгээний үеэр чөлөөтэй солонгос хэлээр үг хэлж, 4 жилийн өмнө албан тушаалдаа томилогдон ирснээс хойш Япон–Солонгосын харилцаа ихээхэн сайжирсан талаар дурдав.

Тэрээр ялангуяа APEC-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр Япон улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ болон Ерөнхийлөгч И Жэ Мён нар дээд хэмжээний уулзалт хийсний дараа Гёнсанбүг мужийн Гёнжү хотын ах дүү хот бөгөөд Ерөнхий сайд Такаичигийн төрөлх нутаг болох Нара хотод ч мөн дараалан дээд хэмжээний уулзалтууд зохион байгуулагдсан нь Япон–Солонгосын харилцааг улам бэхжүүлж байна хэмээн онцлов. Мөн цаашид хоёр улсын төрийн тэргүүнүүдийн “дипломат харилцаа”-аар дамжин Япон–Солонгосын харилцаа тасралтгүй хөгжөөсэй хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.

 

Мөн түүнчлэн, олон улсын нөхцөл байдал тодорхойгүй байгаа өнөөгийн нөхцөлд үзэл баримтлал, үнэт зүйлээ хуваалцдаг улс орнууд болон ард түмнүүдийн хоорондын харилцаа, уялдаа холбоо чухал гэдгийг онцолсон байна.


  

Нөгөө талаас, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин уг арга хэмжээнд оролцсон КРЕА-гийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын дарга, мөн Хойд Тохокүгийн 3 муж болон Хоккайдо, Мияги, Хёго, Нагасаки, Окинава мужуудын Сөүл дэх төлөөлөгчийн газрын дарга нартай уулзаж, NEAR байгууллага болон 3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй гишүүн орон нутгуудын хурлыг танилцуулан, NEAR-д хандах анхаарал, дэмжлэг болон арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хүссэн байна.

    


Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин уг арга хэмжээнд оролцсон Хо Нам Шик, У Го Дун нарын Бүсан хотын өмнөх захирагчид, Бүсан хот дахь Вьетнам улсын Ерөнхий консул Доан Фыонг Лан, Бүсан хотод суугаа Казахстан улсын Ерөнхий консул Аслан Аскар, Монгол улсын консул Ц.Жадамба зэрэг Бүсан дахь гадаадын дипломат төлөөлөгчид, мөн Дунсо их сургуулийн ректор Жан Жэ Гүг нартай уулзан NEAR-ийн үйл ажиллагааг танилцуулж, тэдний дэмжлэгийг хүссэн байна