NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Японы Окинава мужийн зүгээс 2-р сарын 1-ний өдөр (Ням гарагт) Окинава мужийн Дэнбүсү Наха хотод зохион байгуулсан “Мангүгжилян форум”-д видео мэндчилгээ дэвшүүллээ.
Им Бён Жин Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээнийхээ үеэр, хамтын ажиллагаа ба энх тайвнаар зэрэгцэн оршихоос илүү сөргөлдөөн хурцдаж буй өнөөгийн олон улсын нөхцөл байдалд, Ази–Номхон далайн бүс нутаг дахь хурцадмал байдлыг намжааж, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд энэхүү форум нь цаг үеэ олсон, нэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн үнэлжээ.

Мөн Рюкюгийн хаант улсын бүх талын харилцаа, хамтын ажиллагааны түүх болон Номхон далайн дайны эмгэнэлт түүхийг агуулсан Окинава муж нь “ЭНХ ТАЙВНЫ АРАЛ”, “ДЭЛХИЙГ ХОЛБОХ ГҮҮР” хэмээх Мангүгжилляний үзэл санааны дор Ази–Номхон далайн бүс нутгийн энх тайвныг цогцлоох, харилцан хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж онцолсон байна.
▲Түүнчлэн, энх тайван ба харилцаа, солилцооны үнэт зүйлсийг NEAR-тэй хуваалцдаг Окинава муж нь NEAR-ийн платформын хүрээнд Зүүн хойд Азийг давж, дэлхий нийттэй холбогдох энх тайвны олон улсын хамтын ажиллагааны сүлжээг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Энэ удаагийн Мангүгжилян форумыг Зүүн Азийн бүс нутаг дахь хурцадмал байдлыг намжаах арга замууд болон орон нутгийн засаг захиргааны түвшинд хэрэгжүүлж болох бүс нутгийн гадаад харилцааны үүрэг, ач холбогдлын талаар хэлэлцэх зорилгоор Окинава муж зохион байгуулжээ
▲Нээлтийн ёслолын үеэр △Окинава мужийн захирагч Тамаки Дэни-гийн нээлтийн үг, △Им Бён Жин Ерөнхий нарийн бичгийн даргын мэндчилгээ, △Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын асан Ябунака Митожи (Осака их сургуулийн тусгай профессор)-ын үндсэн илтгэл тус тус тавигдлаа.
▲Гадаад хэргийн яамны дэд сайдын асан Ябунака нь дайнаас хойших 80 жилийн хугацаанд бүрэлдэн тогтсон дэлхийн нийтлэг ойлголт, дэг журам нурж буй өнөөгийн нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэв
- Тэрбээр Окинава нь газарзүйн хувьд чухал байрлалтай тул “Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, энх тайвны суурийг бий болгож явах нь нэн чухал” хэмээн онцолж, Японы хувьд АНУ–Японы холбоотны харилцааг хадгалахтай зэрэгцэн, дэлхий нийтэд чөлөөт худалдаа болон олон улсын эрх зүйн зарчим, үндсэн ойлголтуудын ач холбогдлыг тууштайгаар дэвшүүлэн хамгаалах ёстойг тэмдэглэж, Мөн гадаад бодлогыг “Сайн, муугийн сэтгэл хөдлөлөөр явуулж болохгүй, харин бүс нутгийн хөрш орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлж, энх тайвныг сахин хамгаалах нь Японы үндэсний ашиг сонирхолд нийцнэ” хэмээн хэлжээ.
Панел хэлэлцүүлэгт Хятадаас Васэда их сургуулийн профессор Жан Ван, БНСУ-аас (Peace Momo) байгууллагын төлөөлөгч Мүн Аён, Сингапураас Олон улсын асуудал судлалын хүрээлэн (SILA)-гийн ахлах судлаач Ян Лихүй , Тайванаас Төв судалгааны академийн Европ, Америкийн судалгааны хүрээлэн (IEAS)-гийн судлаач Лү Чяньи, Японоос Рицүмэйкан их сургуулийн тусгай профессор Кимишима Акихико нар панелистоор оролцож, олон түвшний дипломат харилцаа болон яриа хэлэлцээний ач холбогдлын талаар санал бодлоо солилцов.

Окинава муж нь 2023 онд Бүс нутгийн гадаад харилцааны албыг байгуулж, гадаадын орон нутгийн өөртөө засах байгууллагуудтай хамтын ажиллагаанд тулгуурласан “бүс нутгийн дипломат харилцаа”-г хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд Окинаваг Ази–Номхон далайн бүс нутгийн энх тайвны дипломат харилцаа, яриа хэлэлцээний талбар болгон хөгжүүлэх зорилгоор энэхүү форумыг зохион байгуулжээ.
Окинава муж нь 2024 онд NEAR Холбооны ажиглагч гишүүнээр элссэн цагаасаа NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа билээ.