본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга “17 дахь удаагийн Байгаль орчны салбар хорооны хурал”-д нээлтийн мэндчилгээ дэвшүүлэв

2026-01-28

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 1 сарын 28-ны өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар болон Япон улсын Тояама мужийн захиргаанаас хамтран зохион байгуулсан 17 дахь удаагийн Байгаль орчны салбар хорооны хурлын нээлтийн ёслолд видео мэндчилгээ дэвшүүлэв.


Тэрээр мэндчилгээндээ NEAR Холбоог үүсгэн байгуулагч гишүүн орон нутгийн хувьд 20 гаруй жилийн турш Байгаль орчны салбар хороог тасралтгүй зохицуулж, ажиллуулж ирсэн Тояама мужийн холбогдох албаныханд талархал илэрхийлээд,

▲ NEAR Холбооны Байгаль орчны салбар хороо нь энэ хугацаанд Зүүн хойд Азийн бүс нутгийн далайн орчныг хамгаалах чиглэлээр олон төрлийн төсөл санаачлан хэрэгжүүлж ирсэн бөгөөд,▲ ялангуяа улс төрийн тогтолцоо, үзэл баримтлалаас үл хамааран залуучуудад байгаль орчныг хамгаалах ач холбогдлын талаар ойлголт өгч, ухамсар төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж,▲ цаашид ч илүү олон гишүүн орон, орон нутгийн захиргаад Байгаль орчны салбар хорооны үйл ажиллагаанд оролцож, байгаль орчныг хамгаалах ач холбогдлыг хамтаар хуваалцан хамтран хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.


 

Хурлыг нээж Тояама мужийн Амьдралын орчин, соёлын газрын дэд захирал Накажима Хирошигэ үг хэлж, дараагаар нь NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, Япон улсын Байгаль орчны яамны Дэлхийн байгаль орчны газрын Олон улсын нүүрстөрөгчгүй шилжилтийг дэмжих, байгаль орчны дэд бүтцийн асуудал хариуцсан зөвлөх Намэки Мими, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр(UNEP)-ийн Баруун хойд Номхон далайн бүсийн далайн орчны хамгааллын үйл ажиллагааны төлөвлөгөөний зохицуулагч Иэгол Боробик мэндчилгээ дэвшүүлэв.



Хурлаар Япон улсын 7 муж (Тояама, Ямагата, Нигата, Хёго, Тоттори, Шиманэ, Окинава), БНСУ-ын 2 муж (Гёнсаннам, Чүнчоннам), ОХУ-ын 2 орон нутаг (Хабаровск хязгаар, Томск муж) зэрэг 3 улсын 11 орон нутгийн захиргаа, мөн Япон улсын Байгаль орчны яамны холбогдох албан тушаалтнууд оролцож,

▲ Хорооны дараагийн зохицуулагч орон нутгийг сонгох (Тояама муж),

▲ 2025 онд хэрэгжсэн 6 бие даасан төслийн явц, үр дүнгийн тайлан,

▲ 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 5 төслийн талаар хэлэлцүүлэг,

▲хүүхдүүдэд чиглэсэн байгаль орчны сургалтын хэрэгжилтийн тайлан, хэлэлцүүлэг,

▲ Байгаль орчны салбар хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулгагэсэн дарааллаар хуралдаан явагдав.

Байгаль орчны салбар хороонд Тояама муж зохицуулагчаар ажиллаж байгаа бөгөөд 1999 онд анхны хурлыг зохион байгуулснаас хойш 2005 он хүртэл жил бүр зохион байгуулж, 2007 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж байна. 2025 онд 6 бие даасан төсөл хэрэгжсэн бөгөөд 2026 онд 5 бие даасан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Байгаль орчны салбар хорооны хурал болон бие даасан төслүүдийн талаарх мэдээллийг “Байгаль орчны мэдээллийн талбар”-аас 5 хэлээр үзэх боломжтой.

(https://www.npec.or.jp/northeast_asia/)